Ерөнхий сайд Харшийн сүлд модны наадамд оролцлоо

554e2911709221cfa124f56c76b82bafМонголын хүүхдийн ордон 1958 оноос эхлэн 57 дахь жилдээ Хүүхэд багачуудын Харшийн сүлд модны наадмыг зохион байгуулж байна.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Харшийн сүлд модны наадамд оролцож, хүүхэд багачуудад шинэ жилийн мэндчилгээ дэвшүүллээ. Та бүхний дундаас ирээдүйн төр, нийгмийн зүтгэлтнүүд, багш, инженер, барилгачин, малчин, эмч гээд бүх мэргэжлийн хүмүүс төрж гарна. Хамгийн гол нь сайн хүн болох хэрэгтэй. Та бүхнийг сайн хүн болгож төлөвшүүлэхийн төлөө төр, засгийн бүх бодлого чиглэгддэг юм шүү гэж Ерөнхий сайд хэлээд, ирж байгаа шинэ жилдээ сурлагын их амжилт гаргахыг ерөөлөө.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Шадар сайд Ц.Оюунбаатар нар Харшийн сүлд модны наадамд оролцсон хүүхдүүдийн төлөөлөлд шинэ жилийн бэлэг гардууллаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

 

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …