Химийн ухааны доктор, профессор Д.Дэмбэрэлнямбад “Технологийн дэвшлийн шагнал” гардууллаа

6c8f590f9ac2420658632a354f5f1b75Монгол Улсын Засгийн газраас өндөр үр ашиг, ач холбогдол бүхий шинэ технологи, бүтээгдэхүүн зохион бүтээж, үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтрүүлсэн иргэн, байгууллагад 2 жил тутамд “Технологийн дэвшлийн шагнал” олгодог. Энэ жилийн шагналыг химийн ухааны доктор, профессор Д.Дэмбэрэлнямбын “Адууны яснаас гарган авсан яс бэхжүүлэх кальцийн бэлдмэл”-д олгохоор Засгийн газраас шийдвэрлэсэн юм.

Тэрээр “Адуу” брэндийн “Адууны яснаас гарган авсан яс бэхжүүлэх кальцийн бэлдмэл”-ийг олон жилийн судалгааны ажлын үр дүнд, орчин үеийн биотехнологи, биохимийн нарийн аргуудыг ашиглан гарган авсан байна. Нөхөн сэргээгдэх хоёрдогч түүхий эд болох адууны ясны биологийн үнэт чанарыг хэвээр хадгалан зохион бүтээсэн уг экологийн цэвэр бүтээгдэхүүн нь мэдлэг шингэсэн, анагаах чадавхи сайтай импорт орлох, экспортлоход чиглэсэн, манай орны шинэ “брэнд” бүтээгдэхүүн болж чадсан байна.

b27225d2ac96a4bc958d80fdad6f1f27

“Технологийн дэвшлийн шагнал” гардуулах ёслолын ажиллагаа өнөөдөр болж, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Технологийн дэвшлийн шагналын энгэрийн тэмдэг, үнэмлэх, өргөмжлөл, 100 сая төгрөгийн батламжийгхимийн ухааны доктор, профессор Д.Дэмбэрэлнямбад гардууллаа.

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг эрдэмтэнд баяр хүргэж үг хэлэхдээ “Адууны яснаас гарган авсан яс бэхжүүлэх кальцийн бүтээгдэхүүн нь кальцийн бусад бэлдмэлүүдээс биологийн идэвхийн хувьд гурав дахин өндөр, яс сийрэгжилтээс сэргийлэх болон нөхөн төлжүүлэх үйлчилгээтэй, ямар нэгэн сөрөг нөлөө байхгүй хүн, амьтны биед шингэц сайтай биологийн кальци болох нь гадаад, дотоодын лабораториудад хийгдсэн шинжилгээний  дүгнэлт, судалгаагаар нотлогдсон байна.

87d3930e3deab02b27aef55ff045ae51

Малын дайвар түүхий эдийг өндөр технологид тулгуурлан, гүн боловсруулж, импортыг орлох ба экспортын  шинэ нэр төрлийн бүтээгдэхүүн бий болгон, нотолгоонд суурилсан үр дүнгээр баталгаажуулж, яс сийрэгжилтээс урьдчилан сэргийлэх, нөхөн төлжүүлэхэд өндөр үр дүн үзүүлж байгаа тул химийн ухааны доктор, профессор Д.Дэмбэрэлнямбын “Адууны яснаас гарган авсан яс бэхжүүлэх кальцийн бэлдмэл”-д энэхүү шагналыг олгож байна” гэлээ.

Эрдэмтэн, судлаачдын мэдлэг, оюуны бүтээл бүхэн эдийн засгийн эргэлтэд орж, судалгаа–сургалт–үйлдвэрлэл гэсэн нэгэн цогц тогтолцоонд түшиглэн баялаг бүтээх үйл явцыг хурдасгах учиртай.

Технологийн дэвшлийн хойноос дагах бус, харин хийж бүтээснээрээ өрсөлдөх илүү хүнд шалгуурууд бидний өмнө тулгарч байна.  Бусад улс оронд байхгүй зөвхөн Монголд л байгаа судалгааны нөөц, мэдлэг, туршлагаараа дэлхийн хэмжээнд мэдлэг, технологи, бүтээгдэхүүн экспортлох, олон улсын талбарт шинжлэх ухаанаар бизнес хийж, өөрийн гэсэн өвөрмөц, шинэ технологи бүтээх замаар өрсөлдөхөөс өөр гарцгүй гэдгийг онцоллоо.

83557644927fed47608503e574aaa66b

Бид бахархах эрдэмтэн судлаачидтай, баялаг ихтэй эх оронтой. Манай эрдэмтэн, судлаач­дын бүтээл туурвил амжилт, ололтоор дүүрэн байж, олон улсын түвшний судалгааны ажлуудыг гүйцэтгэж, олон арван бүтээл туурвин, дэлхийн шинжлэх ухааны хөгжил, дэвшилд дорвитой хувь нэмэр оруулахуйц шинэ шинэ мэдлэгийг бүтээж чадна гэдэгт итгэлтэй байна гээд “Монгол Улс мэдлэгт суурилан хөгжин бадрах болтугай. Энэ жилийн “Технологийн дэвшлийн шагнал”хүртсэн химийн ухааны доктор, профессор Д.Дэмбэрэлнямбад баяр хүргэе” гэлээ.

“Нэр хүндтэй шагнал гардан авсандаа туйлын баяртай байна, цаашид хийж бүтээх урам зоригийг минь сэргээж байна. Шагналын 100 сая төгрөгөө үе мөч, зүрх судасны өвчнийг анагаах байгалийн гаралтай эм бэлдмэл хийхэд зориулна.

Аливаа улсын хөгжлийн тулгуур нь шинжлэх ухаан, технологийн хөгжил байдаг. Манай улсын Засгийн газрын шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх, инновацийг дэмжих чиглэлээр хийж байгаа олон ажлын нэг нь энэ шагнал юм гэж химийн ухааны доктор, профессор Д.Дэмбэрэлнямба хэллээ. Судалгаанд суурилсан бүтээл, бүтээгдэхүүн, ажил бол өрсөлдөх чадвар өндөртэй, ямагт хөгжин дэвшиж байдаг. Шинжлэх ухаан, нано технологи болон амьд биеийн хөгжлийн нууцад нэвтэрдэг химийн энэ сайхан мэргэжлийг эзэмшихийг залуучууд, өсвөр үеийнхэндээ зөвлөөд “Залуучууд, ирээдүй үеийнхнээс маань олон олон эрдэмтэн төрөн гарч улс орноо хамгийн өндөр хөгжилтэй болгон хөгжүүлнэ гэдэгт итгэлтэй” гэж хэллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …