Хүүхдийн мөнгө ирэх сард орж магадгүй

69e2642c2e8b6dfbgreatИрэх жилээс ялгавартай олгогдохоор болсон  хүүхдийн 20 мянган төгрөг одоог болтол хүүхдүүдийн дансанд ороогүй байна. Уул нь сар бүрийн 25 гэхэд мөнгө хүүхдүүдийн дансанд орсон байдаг.

Тэгвэл энэ мөнгө ямар учраас буухгүй байгаа талаар Сангийн яамны эх сурвалж “Төсөв бүрэн бүрдээгүй байгаа учир энэ сарын мөнгө ороогүй байгаа. Гэхдээ энэ сарын 30-ний өдөр гэхэд хэзээ өгөх нь тодорхой болно” гэсэн байна.

Одоогоор хүүхдийн мөнгөний санхүүжилт орж ирээгүй байгаагаас болоод хүүхдийн мөнгө буугаагүй гэнэ. Ямартай ч ирэх оны нэгдүгээр сарын 10-нд багтааж, 12 дугаар сарын хүүхдийн 20 мянган төгрөгийг олгох бололтой.
Эх сурвалж www.wikimon.mn

Санал болгох мэдээ

Монгол адууны үнэ цэнийг дэлхийд сурталчлах “Дэлхийн адууны өдөр”-т 15000 морьтон оролцож байна

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар жил бүрийн долоодугаар сарын 13-ны өдрийг “Дэлхийн адууны өдөр” болгон …