Хятадын нэрт жүжигчин Жан Зиеи амаржиж, анхныхаа үрийн зулайг үнэрлэжээ. 36 настай жүжигчин бүсгүй анхны хүүхдээ төрүүлэхээр зул сараас өмнө АНУ-ын Калифорнид ирээд байсан бөгөөд өчигдөр амаржиж охинтой болжээ.
“Хүрхрэх луу, нуугдах барс”, “Гэртээ харих зам”, “Оргил цаг”, “Баатар” гэх мэт кинонд тоглож байсан жүжигчин энэ онд рок дуучин Ван Фентэй гэрлэсэн билээ. Тэрбээр хоёр жил шахам Ван Фентэй болзсон бөгөөд 36 насны төрсөн өдрөөр нь түүнд гэрлэх санал тавьснаар Хятадад бас нэгэн алдартай гэр бүл бий болсон юм. Үүнээс өмнө Жан Зиеи Израилийн үл хөдлөх хөрөнгийн магнат, CCTV-гийн хөтлөгчтэй хамт амьдарч байсан ч түүний хүсч мөрөөддөг эгэл жирийн гэр бүлийн амьдралыг өгч чадахааргүй хүмүүс байсан учраас салсан хэмээн нэгэн ярилцлагадаа өгүүлж байсан.
эх сурвалж: newscom.mn