Найл Хоран Гомест өөрийгөө бэлэглэв

2e844b22fa17a99fgreat 3f3c23a3cb345683greatДуучин Селена Гомесын дурлалт залуугаар тодроод байгаа Найл Хоран бүсгүйд өөрийг нь байнга санагдуулж байхуйц тийм бэлгийг өгчээ. Селена бүсгүй Найлтай үерхэж байгаа гэдгээ үгүйсгэсэн хэвээр байгаа юм.

Энэ баярын өдрүүдийг тэд дор бүрнээ гэр бүлийнхэнтэйгээ өнгөрүүлж байгаа бөгөөд Найл хайртай бүсгүйдээ өөрийгөө байнга санагдуулж байхын тулд үнэрээ нэвчээсэн богино ханцуйтай цамцыг бэлэглэжээ. Эх сурвалжуудын өгүүлж байгаагаар бол Гомес өөрөө үүнийг хүссэн гэнэ.

“Селена түүнд ханхалж буй үнэр нь таалагддаг гэж байнга хэлдэг. Тийм учраас Найл өөрийн дуртай богино ханцуйтай цамцыг хэрэглэдэг үнэртэй усаараа нэвчээгээд Селенад түүнийгээ бэлэглэжээ. Шөнөөр тэр цамц байнга түүнийг санагдуулж байх ёстой юм. Селена энэ бэлгийг өндрөөр үнэлсэн бөгөөд дуртай нь аргагүй авсан” гэж эх сурвалж өгүүлэв.

Эх сурвалж www.wikimon.mn

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …