Түүхчид Маргарет Тэтчерийн нууцыг дэлгэсэн байна

7a4151kfcds58bbmpm5vf6fkvcИх Британийн ерөнхий сайд асан Маргарет Тэтчер Нефть экспортлогч орнуудын байгууллагын (ОПЕК) ерөнхий нарийн бичгийн даргаас тансаг үнэт эрдэнэсийн чимэг зүүлтавч, энэхүү бэлгийн талаар албан ёсоор мэдүүлэг бүрдүүлж өгөөгүй, мөн Михаил Горбачевтай уулзахаар бэлтгэж байхдаа Дэлхийн гуравдугаар дайны тухай Том Клэнсийн романыг уншиж байжээ. 2015 оны арванхоёрдугаар сарын 30-нд Их Британийн Үндэсний архивын газрын ил болгосон баримт бичгүүдээс эрдэмтэд эдгээр баримтыг мэдэж авсаныг “Гардиан” сонинд мэдээлсэн байна.

Хувийн айлчлал хийх үеэр нь ОПЕК-ийн ерөнхий нарийн бичгийн дарга Ман аль-Отайбаас ерөнхий сайдад өгсөн бэлгийн талаар Тэтчерийн нарийн бичгийн дарга нар1986 оны аравдугаар сард санаа тавьж эхлэжээ.Ерөнхий сайдын хэвлэлийн нарийн бичгийн дарга маргад эрдэнэ, бриллианттай зүүлт, ээмэг, бугуйвчийн тухай олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдэд мэдээлэхгүй байхаар шийдсэн байна. Үнэт эдлэл авсан тухайг баримтаар нотлоогүй ажээ (өөрөөр хэлвэл ийм бэлэг авсан гэдэгт засгийн газар итгэхгүй байсан байна). Гэвч арванхоёрдугаар сард Christie’s-ийн дуудлага худалдаан дээр Тэтчерийн эд өлгийн зүйлсийн дунд маргад эрдэнэ, бриллианттай зүүлт(158 мянган фунтээр заржээ) байсан байна. Энэ үнэт эдлэл ерөнхий сайдад хэрхэн ирснийг дуудлага худалдааны каталогт мэдээлээгүй ажээ.

Рональд Рейган 1986 оны Исландын дээд хэмжээний уулзалтад (зэвсэглэлийг хязгаарлах асуудлаархи нь АНУ-ын ерөнхийлөгч болон зөвлөлтийн удирдагчийн уулзалт) бэлтгэж байхдаа ердийн зэвсэглэл хэрэглэсэн ЗСБНХУ, НАТО-гийн хоорондын дэлхийн гуравдугаар дайны тухай Том Клэнсийн “Улаантны хар салхи” гэдэг романыг (романы нэг хэсэгт зөвлөлтийн десантчид Исландыг эзлэн авч байгаа тухай өгүүлдэг аж) уншихыг Тэтчерт зөвлөж байсан байна.

“Ерөнхийлөгч энэ номыг уншихыг чухалчилан зөвлөж байсан юм. Уг ном Зөвлөлт Холбоот Улсын бодол төлөвлөгөө, стратегийн тухай маш сайн төсөөлөл өгдөг. Романыг уншаад түүнд тун аятайхан сэтгэгдэл төрсөн нь илэрхий” гэж Тэтчерийн нарийн бичгийн дарга дурджээ.

Үүнээс гадна,Рейган ЗСБНХУ-ын талаархи Тэтчерийн сэтгэлийн түгшүүрийг арилгахыг оролдож байжээ (британийн ерөнхий сайд дайсныг цөмийн зэвсгийн хүчээр тогтоон барих хэрэгтэй хэмээн үзэж байсан байна). “Оросууд дайн хийхийг хүсээгүй, тэд цөмийн дайны аюулаар сүрдүүлэн ялалт байгуулахыг хүсч байгаа юм… Бид үүнийг эсрэг стратеги боловсруулж чадна хэмээн би бодож байна” гэж Рейган хэлж байжээ.

эх сурвалж: everyday.mn

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …