Г.Шийлэгдамба батлан даалтад гарчээ

shiilegee01216

Эрүүл мэнд, спортын сайд  асан Г.Шийлэгдамба он шилжихэд буюу өнгөрсөн оны 12 дугаар сарын 31-ний өдөр батлан даалтад гарсан байна. Түүнийг авлига авсан байж болзошгүй гэсэн үндэслэлээр АТГ-аас ШШГЕГ-ын харъяа Урьдчилан хорих 461-р ангид хоёр сарын хугацаанд саатуулан шалгасан билээ. Г.Шийлэгдамбыг батлан даалтад гаргасан тухайд өмгөөлөгчөөс нь тодруулахад “Түүний саатуулагдан шалгагдах хуулийн хугацаа дууссан тул оны өмнө буюу 12 сарын 31-нд батлан даалтад гарсан. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр бичиж байгаачлан Г.Шийлэгдамбыг онц их хэмжээний авлига авсан гэсэн мэдээлэл ор үндэсгүй. Хэргийн мөрдөн байцаалт үргэлжилж байгаа тул илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна. Цаашид хэргийн мөрдөн байцаалт гадуур явагдана” гэв.

Э.ЭНХ-ЭРДЭНЭ

эх сурвалж: medee.mn

Санал болгох мэдээ

Байнгын хорооны дарга Ц.Сандаг-Очир:Төрийн үйлчилгээнд процессын дахин инженерчлэл хийх ажлыг эрчимжүүлэх тогтоолыг “амьдруулах” нэг шийдэл нь “Govstack” санаачилга гэдэгт итгэж байна

Монгол Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо, Инновац, цахим бодлогын хөгжлийн дэд хороо, Олон …