Жүжигчин Хүрэлхүүгийн охин Х.Намуун аавтайгаа хамтран “Тагнуулч аав” кинонд тоглосноосоо хойш олны анхаарлыг татсаар байгаа.
Авъяаслаг эцгээс охинд өвлөж төрсөн юм бий гэдгийг харуулсан Х.Намуун аавынхаа шийрийг хатаах бололтой. Тэрээр шинэ оны эхний өдөр буюу энэ сарын 1-нд нээлтээ хийсэн “Шуугиан таригч” хэмээх инээдмийн уран сайхны кинонд дүр бүтээж хэрхэн сайн жүжигчин болохоо харууллаа.
Энэхүү киног инээдмийн төрөл жанраар уран бүтээл туурвидаг найруулагч Д.Галбаяр найруулсан. Тэрээр хамгийн сүүлд үзэгчдэд “Тагнуулч аав” киногоо хүргэсэн бөгөөд энэхүү кинонд мөн л жүжигчин Х.Намуун тоглосонг уншигч та бүхэн санаж байгаа биз ээ.
Сонирхуулахад “Шуугиан таригч”киноны гол дүрд найруулагч Д.Галбаяр, “Х-Түц” хамтлагийн жүжигчин Т.Бархүү, жүжигчин Т.Хулан, жүжигчин Х.Намуун, ҮДБЭЧ-ын бүжигчин М.Бямбаа нар гол дүрд тогложээ.