Урт сүүлтэй дээрэмчид

pickpocket3 Өмнөд Африкийн Кэйпийн хойгт байдаг суурингуудад  хоол хүнсээ дэлгүүрээс гэрлүүгээ зөөх ч дэндүү хэцүү болжээ. Учир нь сүүлтэй дээрэмчид тортой зүйлийг нь хэнэг ч үгүй аваад зугтдаг болохоор тэр.

Өмнөд Африкийн Кэйпийн хойгт 1950 оноос хойш хүмүүсийн хоол хүнсийг булаадаг нохой бич бий болсон байна. Тэд ойгоос хангалттай хоол хүнс олж чаддаггүйгээсээ болоод хүмүүсийн хоолыг булаах болжээ. Зарим нь хогийн сав хоолны үлдэгдлээр хооллодог, харин зарим нь мэргэжлийн хэмжээнд хаалга үүд цонх онгойлгон хүнс хулгайлдаг аж.

Энд хүн сармагчин хоёр ийнхүү нэг нь хулгайлж нөгөө нь хулгайлуулан амьдарсаар. Дээрэмчдийг номхоруулахын тулд байгаль хамгаалагчид будагтай буу ашигладаг гэнэ. Учир нь тэд хүмүүсийг маажиж хаздаг харин хүмүүс тэднийг алчих гээд байдаг байна. Сүүлийн үед тэдний хулгай хийх арга улам нарийн болсоныг нутгийн иргэд хэлж байна.

О.Наранцацралт

ugluu-logo5

Санал болгох мэдээ

УДЭТ-ын засвар дуусаж, 5-р сарын 1-нд “Анна Каренина” жүжгээр нээлтээ хийнэ

Монгол Улсын Засгийн газар түүх, соёл, өв уламжлалд чухал байр суурь эзэлдэг дурсгалт барилга байгууламжуудаа …