Холливудын алдарт жүжигчин Сильвестер Сталлонег танихгүй хүн байхгүй билээ. Түүнийг өдгөөгийн энэ нэр алдарт хүргэх эхлэлийг тавьсан бүтээл бол Сильвестер Сталлонегийн өөрийнх нь зохиолыг нь бичиж, гол дүрд нь тоглосон “Рокки”, “Рамбо” цуврал кинонууд билээ. Нэрт жүжигчин Холливудад багтахын тулд эдгээр бүтээлүүдийг хийсэн бөгөөд энэ хоёр бүтээлд өөрийгөө бүрэн дайчилсан юм. Ямар сайндаа “Рокки” киноны дөрөвдүгээр ангид С.Сталлоне Зөвлөлт Холбоот Улсын аварга Иван Драго /Дольф Лундгрен/-той тулалддаг зураг авалтын үеэр “Арай үнэмшил муутай байнаа. Хоёулаа зураг авалтыг илүү гоё болгоё. Чи намайг жинхэнээсээ хамаг хүчээрээ цохь” хэмээн тулааны урлагаар хичээллэдэг Дольф Лундгренийг шордож байгаад дөрвөн өдөр хагас эмнэлэгт хэвттэлээ цохиулжээ. Ердөө ганцхан цохилт түүнийг ийнхүү бараг таван өдөрт эмнэлэгт хэвтүүлсэнийг 69 настай жүжигчин С.Сталлоне өнгөрөгч даваа гаригийн орой нэрт хөтлөгч Жимми Фаллоны ток шоунд оролцох үеэрээ хуучилжээ.
Нинж