УИХ-ын хаврын чуулганаар батлагдсан “Улаанбаатар хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн хөтөлбөр”, нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны мөрийн хөтөлбөрт тусгагдсан “Гэр хорооллыг дахин төлөвлөлт”-ийн ажил 4-р сараас эхлэн амжилттай үргэлжилж байна. Өнгөрсөн долоо хоногийн амралтын өдөр Чингэлтэй дүүргийн 11-р хорооны 8-15-р гудамжны иргэд гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг хэрэгжүүлэх аж ахуйн нэгжээ дэмжих санал хураалтад оролцож 68% нь дэмжсэнээр “Зос трейд” компани төсөл хэрэгжүүлэх эрхтэй болсон юм. Харин 07 сарын 27 буюу ирэх бямба гарагт Чингэлтэй дүүргийн 9,10-р хорооны иргэдийн дэмжлэг санал хураалт болох гэж байна. Тус хороодын 39,7 га газарт “Алтан трейд” ХХК төсөл хэрэгжүүлэхээр саналаа ирүүлээд байгаа бөгөөд 1100-1200 орчим газар өмчлөгч, эзэмшигчид энэ газарт хамрагдаж байгаа юм. Эдгээр иргэд, өмчлөгчдөд “Гэр хорооллыг орон сууцжуулах төсөл”-өөс санал хураалтад оролцох урилга гардуулах ажлыг зохион байгуулж байна. ЧД-ын 9-р хорооны байранд 09-19 цагийн хооронд үргэлжлэх санал хураалтын дүнгээр олонхийн дэмжлэг авч чадвал “Алтан трейд” ХХК гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийг хэрэгжүүлэх эрхтэй болж, дараагийн шат болох иргэн, аж ахуйн нэгж хоорондын 2 талт гэрээг байгуулах юм. Тиймээс ЧД-ийн 9,10-р хорооны иргэдийг гэр хорооллын дахин төлөвлөлтийн түүхэн ажлыг цогцлоох аж ахуйн нэгжийг дэмжих санал хураалтад идэвхитэй оролцож, нийслэлийнхээ ирээдүйн хөгжилд өөрийн хувь нэмрийг оруулахыг уриалж байна гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Санал болгох мэдээ
Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо
Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …