Энэ сарын эхний долоо хоногт хонины ястай нэг килограмм мах дунджаар 4160 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 5680 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнийг өмнөх долоо хоногтой харьцуулахад 135 төгрөгөөр өсч, харин үхрийн цул махны үнэ тогтвортой байна. Энэ 7 хоногийн ажиглалтаар үхрийн мах “Баянзүрх”, “Хүчит Шонхор”, “Хархорин” хүнсний захуудад хамгийн хямд буюу 5500 төгрөг, “Номин” супермаркетад хамгийн өндөр үнэтэй буюу 7600 төгрөг байна. Хонины ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 105 төгрөгөөр, хонины цул мах 165 төгрөгөөр тус тус өсчээ. Энэ долоо хоногийн ажиглалтаар хонины мах “Макс”, “Хархорин” хүнсний захуудад хамгийн хямд буюу 3800 төгрөгөөр, харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 7500 төгрөгөөр худалдаалж байна гэж Нийслэлийн Статистикийн газраас мэдээллээ.
Түлхүүр үгнийгэм
Санал болгох мэдээ
Маргаашаас зорчигчийн галт тэрэгний хөдөлгөөн өвлийн хуваарьт шилжинэ
Зорчигчийн галт тэрэгний хөдөлгөөн аравдугаар сарын 02-ны өдрийн 05:00 цагаас эхлэн өвлийн цагийн хуваарьт шилжинэ …