Талийгаач Т.Лхагвасүмбэрэлийн хэргийн талаар цагдаа нар ийм мэдэгдэл гаргав

Байгаль хамгаалагч асан Т.Лхагвасүмбэрэл Хөвсгөл далайд живсэн байдалтайгаар олдсон хэрэг гарснаас хойш багагүй хугацаа өнгөрсөн ч эл хэрэгтэй холбогдуулан цагдаагийн байгууллагаас албан ёсны ямар нэгэн мэдээлэл хийгээгүй. Юутай ч  залуу амиа хорлоогүй гадны нөлөөтэй нас барсан байх магадлалтай гэдгийг талийгчийн ар гэрийнхэн болоод өмгөөлөгч, Өмнөговь аймгийн иргэд хэлж байгаа гэдэг нь “Ирвэс судлаач Т.Лхагвасүмбэрэлийн амь үрэгдсэн нууцын мөрөөр” Цензургүй Сурвалжлага 1-2 цуврал  нэвтрүүлэгт  ил болсон билээ.

3d5e59fa5b3b61ca1435c5f96acba94aoriginal

Учир нь талийгаач Т.Лхагвасүмбэрэл нь Өмнөговь аймгийн Тосонбумбын нуруунд алт олборлож байгаа компаниудын үйл ажиллагааг зогсоох, тус нутагт буй ирвэсийг хамгаалахыг гол үүргээ болгон ажиллаж байсан гэдэг. Үүнээсээ болоод залуу удаа дараа халдлагад өртөж байсан бөгөөд эцэст нь ийнхүү амиа алдсан юм. Энэ хэргийг Хөвсгөл аймгийн цагдаагийн хэлтэс шалгаад амиа хорлох сэдлээр үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн 95-р зүйл ангиар хэрэг үүсгэсэн ч мөрдөн байцаалтын явцад амиа хорлоход хүргэсэн эзэн холбогдогч олдохгүй бол уг хэргийг хаах магадлалтай байгаа талаар хохирогч талын өмгөөлөгч Ц.Баасандорж ярилцлагадаа дурьдсан байсан юм.



Санал болгох мэдээ

Дуучин Э.Оюумаагаас хахууль авсан НШШГГ-ын дарга, шийдвэр гүйцэтгэгч ял сонслоо

Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар (НШШГГ)-ын даргаар ажиллаж байсан, хурандаа Р.Энхтайван болон тус газрын шийдвэр …