Алтай хотхонд байрлах “ДРИЙМ” супермаркетийн ажилтнууд хохироосоор байх уу

delguur

Алтай хотхонд байрлах өөртөө үйлчилгээтэй “Dream market” хүнсний дэлгүүрийн худалдагч, касс, үйлчлэгч зэрэг ажилтан албан хаагчдын гомдлын мөрөөр ороход сарын сүүлийн тооллогод алдагдал гарсан бараа материалыг нийт ажилтан албан хаагчиддаа хуваан ноогдуулдаг ба цалингаас суутгагдсаар ажилтан үндсэн гэрээ ёсныхоо цалинг авч чаддаггүйд хүрдэг байна. Ажилд авна гэсэн зар нь тасардаггүй, ажлын байранд тогтвортой ажиллах нөхцөлөөр хангадаггүй. Өөрийн аваагүй, алдаагүй бараа материалынхаа төлөө торгууль барагдуулдаг байна.  Ажилчдын төлөөллийн ярьж байгаагаар удирдлагын багт нь ах дүү хамаатан садангийн нийлсэн бүрэлдэхүүнтэй бөгөөд хамаатан садангийн үндэслэлгүй ажилтан албан хаагчдад төлбөр ноогдуулан сарын эцэст 300 000 хүрэхгүй төгрөгийн цалин авдаг гэнэ. Хулгайд алдсан, эвдэрч гэмтсэн, хугацаа нь дууссан, тоо ширхэг нь дутсан гээд янз бүрийн шалтгаанаар алга болсон барааны үнийг ажилчид төлөх нь энүүхэнд. Харин дэлгүүр 8000-10000 төрлийн бараа материалаас нэг ч төгрөгийн алдагдалтай ажиллахгүй.

Нэгээр ч тогтохгүй хүнсний дэлгүүрүүдийн энэ мэт торгуулыг хянадаг, байцаадаг төрийн байгууллага гэж алга.  Ажилд авна гэсэн зарын ихэнхийг хүнсний дэлгүүрүүд эзэлдэг, учир нь тэнд ажилтан тогтож ажиллах боломж нөхцөл байхгүй. Мөн Бишрэлт, Ивээл, Ханбүргэдэй, Улаанбаатар Их Дэлгүүр, томоохон сүлжээ дэлгүүрүүд гэх мэт тоймгүй олон дэлгүүрүүд багтана.

Нийтэлсэн: Саран

Ugluu-logo2015-8

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …