Австриал улсад суух огц бөгөөд бүрэн эрхэт элчин сайд ноён Б.Чулуунхүүд гомдоллох хүн олон. Харийн нутагт боолын хөдөлмөр эрхэлж, сургуульд сурч, ажиллаж байгаа иргэддээ хатуурхан суугааг гайхан шагширна. Эх орноосоо гэр бүл, төрөл саднаараа ихээхэн тэмүүлэн тус улсад очдог иргэддээ тэднийг эх орных нь төлөөлөл элэг нэгтэн, дипломат харилцаатай үйлчилгээ үзүүлдэг тусалж дэмжих ёстой газар бол яахын аргагүй элчин сайд байлтай. Харин Австриалд байх Монголчууд эрхэм ноёнд гомдоллох аж. Учир нь ажлын цагийн бүхий л хугцаанд twitter –т жиргэн суудаг гэнэ. Монголчууддаа үйлчлэх ёстой бичиг баримтын ажлын явц муу, үйлчилгээ үзүүлж байгаа албан тушаалтнууд нь хүнд сурталтай, харилцааны доголдолтой гээд гомдол их. Австриалд монголчууд ажилсаг, найрсаг гээд сайн талаараа гайхагдан байдаг. Бичиг хэргийн ажил хийдэг энэхүү элчин сайд маань хараар болон зэрэглэл доогуур ажил алба хашиж байгаа монголчуудаа харин ч “өөд” нь татаж эх орныг нь мэдрүүлж баймаарсан. Монголчууддаа зориулан нийтийн арга хэмжээ зохион байгуулж сэтгэл санаагаар дэмжин, ажил байдалтай газар дээр нь очиж танилцан өөрийн дэмжлэгийг үзүүлэн суух учиртай ноён Б.Чулуунхүүгээс иргэддээ нээлттэй, соёлтой, шинэлэг үйлчилгээг үзүүлээсэй. Элчин сайдууд онц бөгөөд бүрэн эрхийнхээ хүрээнд хоёр улсын дипломат харилцааг сайжруулан ажиллах учиртайсан. Харин Б. Чулуунхүү эсэргээрээ элэг нэгтнээ гомдоож сууна.
Түлхүүр үгнийгэм
Санал болгох мэдээ
Гудамж, талбайн цэвэрлэгээний шинэ төхөөрөмжийг хүлээлгэн өглөө
Хот, нийтийн аж ахуйн салбарт шаардлагатай машин техник, төхөөрөмжийг шинэчлэх ажил үргэлжилж буй. Энэ хүрээнд …