Алкохолын хэмжээг тодорхойлдог бугуйн цаг бүтээжээ

tokyoflash-kisai-intoxicated-watch-4 Японы эрдэмтэд алкохолын төрлийн бодис хэрэглэсэн эсэхийг илрүүлдэг бугуйн цаг бүтээжээ.

Тодруулбал, “Tokyo Flash” компаний эрдэмтэд KISAI хэмэх нэртэй “Blood Alcohol Level” буюу цусан дахь спиртний төрлийн бүтээгдэхүүний хэмжээг тодорхойлох цагийг зохион бүтээсэн байна. Ажиллах горимын хувьд тус цагийг бугуйнд зүүмэгц л тухайн хүний “биеийн дулаан, зүрхний цохилт, даралтын мэдээлэл” дээр үндэслэн спиртийн хэмжээг тодорхойлдог байна.

Сонирхуулахад, эрдэмтэд уг цагийг бүтээхийн тулд 16 сар хүч хөдөлмөрөө зарцуулсан ажээ. Одоогоор спиртний хэмжээг тодорхойлогч цагийг Токио, Осака хотуудад 99 ам.долларын үнэтэйгээр худалдаалж эхэлсэн байна.

Г.Сонор

ugluu-logo5

Санал болгох мэдээ

Хятадын чат-ботуудад “сэтгэл хөдлөл” илэрхийлэхийг хориглоно

Хятадын эрх баригчид хиймэл оюуныг сэтгэл хөдлөлгүй, аюулгүй мэдээллийн хэрэгсэл болгохыг эрмэлзэж байна. Тодруулбал, Хятадад …