Гадаа хүйтэрч байгаа тул хүүхдүүддээ ханиад томуунаас сэргийлэх үүднээс аарц, зөгийн балтай жигнэсэн алим хийж өгөөрэй. Амархан бас амттай органик “АНТИБИОТИК” байх болно.
Гадаа хүйтэрч байгаа тул хүүхдүүддээ ханиад томуунаас сэргийлэх үүднээс аарц, зөгийн балтай жигнэсэн алим хийж өгөөрэй. Жорыг авьяаслаг эзэгтэй Ц.Баттунгалагийн хуудаснаас авав.
Орц:
-Алим 6 ш
-аарц 150гр
-2 амны том халбага зөгийн бал. Хүсвэл чихэр нэмж хийж болно.
Алимаа сайтар угааж цэвэрлээд оройн хэсгийг нь зүсэж бэлтгэнэ. Алимныхаа доод хэсэгт нэвт хатгаж цоолохгүйгээр 1см орчим зайнаас гол авагчаа зөөлөн хөдөлгөж гол үртэй хэсгийг аваад халбагаар дотор хэсгийг нь болгоомжтой ухаж аван аяга бэлтгэдэг. Ухаж авсан алимаа хэрчигчтэй холигч, блендэрээр нухашлаад дээр нь аарц зөгийн балаа нэмж шанз бэлдэнэ. (Алим зүсэнгүүт агаартай урвалд орж харладаг боловч муудсан хэрэг биш тул нухашны өнгөнд санаа зовох хэрэггүй).
Бэлдсэн аягандаа шанзаа хувааж хийгээд оройн хэсгээр таглаж урьдчилан халаасан шарах шүүгээнд 180°д 15-20’жигнэнэ. Лист, бялууны