Сонгууль дөхсөнтэй холбоотойгоор улс төрчид элдэв эд бараа, сав суулга тараах компанит ажил ар араасаа цуварсаар байна. Баянхонгорын Д.Ганбат гишүүн 40-ийн бетон, Г.Баярсайхан гишүүн Чингэлтэйчүүддээ нүүрс тарааж, Б.Наранхүү гишүүн будаа, бэлэг сэлт, Монголбанкны ерөнхийлөгч асан Л.Пүрэвдоржийн хүү П.Хангай өөрийн зураг хөрөгтэй аяга тарааж олон нийтийг “баярлуулаад” амжлаа.
Харин саяхан Г.Уянга гишүүн хүүхэд залууст Exclusive компанийн малгай тараасан нь тойргийнх нь сонгогчдод таалагдаагүй гэнэ. Монголчууд дээшээ харсан сав бэлгэлэхийг сайны ерөөл гэж үздэг бол малгай зэргийг эд юмс тогтохгүй гарлага хэмээн цээрлэдэг. Энэ үүднээсээ Г.Уянга гишүүн малгай тараасанд Чингэлтэйн иргэд таалаагүй байна. Эрхэм гишүүн үүний оронд аяга тараасан бол ард түмэн ам сайтай байх байж дээ.
Г.Гэрлээ