Хөдөлмөр зуучлалын байгууллагууд + заавал хамрагдах үнэ бүхий сургалт

images01.11 2015 оны гуравдугаар улирлын байдлаар ажилгүйдлийн төвшин 6,3 болсон нь ажилгүй иргэдийн тоо 75701 болон  нэмэгдсэн үзүүлэлт гарчээ. Харин энэ нь хөдөлмөр зуучлалын албаныханд томоохон “өгөөш” болсон гэлтэй. Ажилд зуучилна, цагийн ажлаар хангана гэсэн байгууллагууд өдгөө дор бүрнээ өөрсдийн сургалтын төвтэй мэргэшүүлэх боловсон хүчинтэй томоохон сургалтын байгууллага болон өргөжжээ. Тэд үсчин, тогооч, нарийн бичиг, захирлын туслах, хөдөлмөр аюулгүй байдлын инженер, хумс засалч, гуталчин, хүнд машин механизмын операторчин, токарь, график дизайнер, гагнуурчин гэх мэт мэргэжлээр мэргэшүүлж ажлын байранд зуучилна гэсэн сүржин уриа лоозонтой. Гэхдээ иргэн та ажил хайгаад зориод очиход манайд бүртгэгдлээ “Ажил гармагц хамгийн түрүүнд таныг дуудна” хэмээн буцаана. Харин маргаашнаас нь таны мэргэжлийн ажлын эрэлт маш муу байгаа тул та манай төвөөс хэрэгжүүлж байгаа “Х” төслийн хүрээнд “У” сургалтанд сууна уу. Тэгвэл бид энэ чиглэлээрээ таныг ажлын байраар найдвартай хангах бөгөөд одоо сургалт маань тодорхой хямдрал зарласан байна. Тэгэхээр та яараарай хэмээн өдрийн хэд хэд утасдана. Ажилгүй болсон хувь хүн “ажлын байрны олдоц ихтэй мэргэжлийг нь сонгоё” хэмээн таамаглаж 150 000- 300 000 төгрөгийн үнэ бүхий сургалтанд хамрагдана. Ажил хайж байгаа иргэний хувьд тийм ч бага мөнгө биш.  30-45 хоногийн дараа дамжаагаа дүүргэнэ. Эцэст нь танд баяр хүргэе давхар ажил хийх мэргэжилтэй боллоо ажлын байр гарахаар дуудна гэх өгүүлбэрээ дахин хэлнэ. Ингээд та хүлээгээд л байна. Бүтэн гурван жил утасдахыг нь хүлээсэн хүн ч бий.

Энэ мэт ажлын байрны “луйвар” хийн хөдөлмөр зуучлалын байгууллагууд сургалтын нэрээр хөлжиж эхэллээ. Урьд цагт таныг ажилд зуучилна. Эхний цалингийн тодорхой хувийг бид авна эсвэл зуучлалын хөлс ажилд орсон даруйдаа өгөх зэргээр гэрээ хийдэг байсан бол одоо заавал манай сургалтанд суу дараа нь бид ажлаар хангая гэх маягийн яриа өрнүүлэн сууна. Тэднийг хэн, хаанаас, яаж хянаж байна вэ.

Б.Саран

Ugluu-logo2015-8-4

Санал болгох мэдээ

Гудамж, талбайн цэвэрлэгээний шинэ төхөөрөмжийг хүлээлгэн өглөө

Хот, нийтийн аж ахуйн салбарт шаардлагатай машин техник, төхөөрөмжийг шинэчлэх ажил үргэлжилж буй. Энэ хүрээнд …