Чингэлтэй дүүргийн 1-р хорооны 19-р байрыг дахин төлөвлөж барина

p1a8pnc6db1stviqbpdn1kqogho1Нийслэлийн Засаг даргын  2015 оны 12 дугаар сарын А/1012 дугаар захирамжаар Чингэлтэй дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 19-р байрыг  дахин төлөвлөж барихаар боллоо. Уг орон сууц нь нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Улсын ахлах байцаагчийн   2015 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 02-07-112/2051 дугаар дүгнэлтээр ашиглалтын шаардлага хангахгүй, газар хөдлөлтөд тэсвэргүй нь тогтоогдсон байна. Иймд НИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор батлагдсан “Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг дахин төлөвлөн барилгажуулах журам”-ын дагуу дээрх орон сууцны барилгад үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийг төсөл хэрэгжих хугацаанд түр түдгэлзүүлжээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Санал болгох мэдээ

Энэтхэг улсын БЛК МАКС эмнэлгийн эмч нар Монголд ирж, нарийн мэргэжлийн зөвлөгөө, үзлэг хийж байна

Хоёр улсын хамтын ажиллагааны хүрээнд Энэтхэгийн эрүүл мэндийн хамгийн том сүлжээ байгууллагын нэг Энэтхэгтээ анхдагч …