Цахиагийн хүү Цэрэндашийн хүүгээс “будаа” идэв үү?

ebi and OyunbaМонгол Улсын Ерөнхийлөгч гэж Цахиагийн тожгорхон “хүү” байх. Тэр бусдаас үг, санаа хуулж “будаа идэхдээ” гаргуун. Тухайлбал  тэр Монгол Улсын Шадар сайд Ц.Оюунбаатарын ЭМС-ын сайдын үүрэг гүйцэтгэгчийнхээ хүрээнд хийсэн сахилга хариуцлагыг чангатгах ажлыг хуулбарлаад амжив.

Үүний нэг жишээ бол Төрийн шагналын тухай хуулийн төслийг зарлигаар бус хуулиар шийдэхийг хүссэн явдал юм. Салбар бүрээс тодордог гавьяат цолыг “гавьяат зүтгэлтэн”  болгон сольж, шагналын тоог цөөлөн тэр  байтугай хэд хэдэн шагналыг огт байхгүй болгожээ. Түүгээр ч үл барам төрийн шагналыг “мөнгөөр худалдсан” төрийн албан хаагчтай хариуцлагатай хандах сахилгыг хийж өгнө гэж мэдэгдсэн. Үүнийг нь ажигласан гярхай зарим нь Ц.Оюунбаатар Шадар сайд Эрүүл мэнд, спортын салбарт хийсэн сахилга хариуцлагыг чангатгах тушаал амжилттай хэрэгжиж байгаад санаа авч, хуулбарлаж байна гэж жиг жуг хийцгээж байна.

Б.Заяа

Ugluu-logo

Санал болгох мэдээ

УИХ-ын гишүүн Д.Энхтуяа: Иргэдийн санал, хүсэлтийг салбарын бодлого, хууль тогтоомжид тусган бодит шийдэлд хүргэхийн төлөө ажиллана

Улсын Их Хурлын ээлжит чуулганы завсарлагын хугацаанд гишүүд парламентын үйл ажиллагаа, баталсан хууль тогтоомжийн талаар олон …