Сүүлийн өдрүүдэд улсын хэмжээнд 13-15 насны охид алга болсон тухай хаа сайгүй гарах болжээ. Гэрлийн шон, зарлалын самбаруудаар эрэн сурвалжилж байна гэх зарууд харагдах болж. Охид хайчаад байна вэ?
Өвлийн тэсгим хүйтэн тачигнаж буй эдгээр өдрүүдэд хэн нэгний санаатай болон санаандгүй явуулгаар ор сураггүй болно уу гэхээс өөрийн дур зоргоор тэнээд байх цаг үе нь биш байх. Бидний нэрлэж заншсанаар тэнэмэл гэх/ траншейгаар хоног төөрүүлдэг/ иргэдийн байрлах газраас эхлээд эрэн сурвалжилж байгаа юм. Алга болсон иргэдийн ихэнх нь насанд хүрээгүйчүүд ба хүйсийн хувьд охид бүсгүйчүүд давамгай байна. Тэд гэрээсээ ажилдаа яваад эргэж ирээгүй, ойрхон дэлгүүр явсан гэсэн тайлбарыг ар гэрийнхэн нь өгдөг байна. Оройн цагаар охид бүсгүйчүүдийг харгалзах хүнгүйгээр гарахгүй байхыг манай сайтын зүгээс сануулж байна.
Хүнд хэлж ирдэггүй хийсч ирдэг гай зовлонгоос өөрсдийгөө хамгаалах иргэн бүрийн үүрэг.
Б.Саран