Ажил олдохгүй байна Л.Эрдэнэчимэг гишүүний төлбөртэй “авгай” болохсон

17285_535712029901618_5581501239572492194_n

СХД-с  нэр дэвшин гарч ирсэн эрхэм төрийн түшээ маань энд тэнд дэгдэгнэж ажил ихтэй байдаг бололтой. Тамхины эсрэг хуулиар нилээд их юм сонсож яваа түүнийг буурь суурьгүй гэлцэх юм билээ. Сонгино-Хайрханчуудыг уярааж гарч ирсэн тэрээр дүүрэгтээ харин ч үзэгдсэнгүй гэх. Түүнийг ирэхийг хороо хорин нь тараадаггүй иргэдтэй “үнэн” уулздаггүй.  “Үнэн” гэдэг нь өөрийг нь дагаж явдаг “төлбөртэй” хэдэн авгай нартай бөгөөд энд тэндэхийн заалыг дүүргэж магтах ажлыг хийдэг бололтой. Нэг үгээр шууд сурталчилгаа хийдэг биет төлөөлөгч нар. Хэний ч санаанд оромгүй үлгэр ярин, уярааж явдаг хямдхан сурталчилгааны хэрэгсэл байх нь. Бүрэн эрхийнхээ дөрвөн жилийн хугацаанд тоотой хэдхэн харагддаг тэрээр хороо дүүргийн иргэд нь залгахаар утсаа авдаггүй авсан ч “би холбогдох хүмүүстээ хэлэе” гээд таг болдог жижүүрийн хэдхэн хариулттай. Түүний туслахыг хийж байгаа нөхөр гишүүнд бидний санал бодлыг дамжуулахгүй байна биднийг уламжлахгүй байна хэмээн хардан суух хөөрхий иргэд. СХД-с лав дахин сонгогдохгүй нь тодорхой гишүүнд энэ дүүрэгтэй ирж амьдархыг иргэд нь хүсээд, хүлээгээд ирээгүй. Засгийн газрын ордоны хүрээллээс СХД-ийн ядарсан, хүлээсэн иргэд харагдахгүй байгаа байх. Ядуусыг яаж ч тоохов дээ.

Б.Саран

Ugluu-logo

Санал болгох мэдээ

“Монгол гэр” үзэсгэлэн Д.Сүхбаатарын талбайд болно

    Соёлын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газраас санаачлан “МОНГОЛ ГЭР” үзэсгэлэнг 5-р …