“Дэлхийн Монгол Ногоон Нэгдэл” ТББ-аас өнгөрсөн оны сүүлээр Хэлмэгдэгсдийн хөшөөний дэргэд хийсэн гурав хоногийн суултын талаараа мэдээлэл сэтгүүлчэд мэдээлэл хийлээ. Тус ТББ-аас тайлбарлаж буйгаар бол уг суулт нь хууль ёсны хүрээнд үргэлжлэх хугацаандаа Уул уурхайн сайд Р.Жигжидийн хууль бусаар олгосон тусгай зөвшөөрлийг цуцлуулах зорилготой байсан аж. Тэд албан шаардлагаа ерөнхий сайд болон Р.Жигжид сайдад хүргүүлсэн ч суултын хугацаанд хариу ирээгүй байна. Тиймээс ерөнхий сайдтай биечлэн уулзахаар Төрийн ордон руу орохыг завдсан ч хамгаалалтын албаныхан тэднийг оруулахаас татгалзжээ. Улмаар “Дэлхийн Монгол Ногоон Нэгдэл” ТББ-ын тэргүүн Х.Бээжинг шатнаас түлхэж унагаад, ухаан балартсан үед нь ордны хашаанаас чирж гаргаснаар суулт өндөрлөсөн байна. Өөрөөр хэлбэл, суултын үр дүн огт гараагүй, тэмцлүүд нь хий дэмий байгааг тус ТББ-аас онцолсон юм.
үргэлжлэлийг энд уншина уу