Хуульзүйн сайд Д.Дорлигжавыг шүүхэд өгчээ

1-5-11

Ирвэс хамгаалах сангийн ажилтан талийгаач Л-ийн аав Ж.Төмөрсүх Хуульзүйн сайд Д.Дорлигжавыг шүүхэд өгчээ. Хуульзүйн сайд өнгөрсөн оны арванхоёрдугаар сард олон нийтэд мэдээлэл хийхдээ ирвэс хамгаалагч амиа алдсан хэргийн талаар ийн ярьсан юм. Тодруулбал, “Байгаль хамгаалагчийн асуудал бол бидний анхааралд орсон. УИХ-ын дарга хүртэл үүрэг өгсөн. Надад өгсөн цагдаагийн мэдээллээр байгаль хамгаалагч эзгүй хээр очоод гэнэт амиа алдчихсан. Яг тухайн үед гэрч, ойр тойрны хүмүүс байгаагүй учир шууд очоод тогтооход түвэгтэй.

Үнэн худал нь мэдэгдэхгүй мэдээлэл их орж ирж байгаа. Жишээ нь, сэтгэцийн хувьд асуудалтай байсан байж болохоор, зарим нь ахуй хүрээний асуудал байж болохоор, зарим нь заналхийлсэн байж болохоор гэх мэт. Цагдаагийн байгууллага энэ бүхнийг эцэслэхээр ажиллаж байна” гэсэн билээ. Хуульзүйн сайдын энэхүү мэдэгдлийг талийгаачийн аав эсэргүүцэж, хүүгийнх нь нэр хүндэд халдсан хэмээн шүүхэд хандаад байгаа ажээ. Дашрамд дурдахад, Ирвэс хамгаалах сангийн ажилтан Л-ийн амиа хорлосон хэргийг удахгүй прокурорт шилжүүлэхээр болсон байна.

Эх сурвалж: www.polit.mn

Санал болгох мэдээ

БОУАӨ-ийн сайд асан Б.Батбаатар байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлсэн нэр бүхий   7 компанид давуу байдал олгосон уу?

Б.Батбаатарыг БОУАӨ-ийн сайдаар очсоноос хойш энэ яам иргэд, ААН-д хүргэдэг төрийн үйлчилгээ удааширч, зогсонги байдалд …