Хийн түлш буюу газыг хэрэглэдэг хэд хэдэн тохиолдолд дэлбэрч байсан удаатай. Дарханд болсон дэлбэрэлтээр хүний амь эрсдэж байсан түүхтэй. Гэтэл хийн түлшны стандарт, аюулгүй ажиллагаа зэрэг нь хангалтгүй орчинд айл өрх бүр хэрэглэж байдаг. Ялангуяа монгол гэрт хийн түлш хэрэглэх нь маш аюултай. Монгол гэр нь агаарын урсгал хэт сайтай, хийгээ сул эсвэл бүр хаагаагүйгээс түлш агаараар тэтгэгдэж дэлбэрэх аюулд өртөнө. Саяхан Гэгээнтэн хотхонд дэлбэрэлт болсон. Хүний амь нас эрсдээгүй ч барилгын ханан дотуур ямар цууралт өгснийг хэн ч мэдэхгүй. Өндөр үнээр байр авсан иргэд хэн нэгний хайнга үйлдлээс болоод цууралттай байртай болж байгааг үгүйсгэхгүй. Нийтийн хоолны зориулалтаар анх хэрэглээнд ойртуулан ашиглаж ирсэн хийн түлшийг нүүдлийн соёлтой, суурин соёлд 100 гаруйхан жил болж байгаа мөн хэт их төвлөрөлтэй хотод тохиромжгүй хэрэглээ юм. Ер нь хийн түлш орчин тойронд заавал ууршиж байдаг тиймээс нялх хүүхэдтэй айлд хориглох хэрэгтэй. Зардал багатай байдаг болохоор иргэд гэртээ хэрэглэх дуртай байдаг ч үнэндээ хийн түлш нь ойр орчиндоо хүнд метал бүхий хорт элементийг байнга тарааж байдаг. Өрхийн зориулалттай 10-30 литрийн хийн түлш аюулгүй ажиллагааны горим алдагдсанаас дэлбэрэлт үүсэхэд орчины хагас километр орчим газрыг хамардаг. Тиймээс шингэрүүлсэн шатдаг хийн түлшнээс үр хүүхдүүд болон хөршөө хүндлэн татгалзгаая.
Б.Саран