Цахим ертөнцөд хямдхан бас хялбархан охид олширч байна

download internet

Одоогийн гэх 18-25 насны охид хэт задгай хувцасладаг амар хялбар аргаар мөнгө олох гэсэн хүсэлтэй болж. Баар сав, караоке, шөнийн цэнгээний газруудаар охид хүүхдүүд дүүрэн. Тэд хямдхан бас хялбархан харагдана. Дотоожтойгоо бүжиглэх тэр охидод огтхон ч үнэ цэнэ, эцэг эхийн хайр, боловсрол, ёс суртахуун харагдахгүй. Цагийг зугаатай өнгөрөөх гэсэн зөв боловсон яваа залуусыг муулах гэсэнгүй. Хэт эрх чөлөөгөө мэдэрсэн зарим охид хүүхнүүдийг л шүүмжлэх гэлээ. Эмэгтэй хүн гэдэг эр хүний өмнө хагас нүцгэн байгаагаараа хэмжигддэггүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Улс орны эдийн засгийн байдал хүндэрч хүн бүр л тодорхой хэмжээгээр санхүүгийн хүндрэлтэй тулгарч байгаа энэ үед хялбар аргаар мөнгө олох гэсэн, өөрийн биеэ золиослон байгаа охидууд нэмэгдэх хандлагатай болжээ. Интернетийн орчин фейсбүүк ашиглан зараа явуулж байхад нөгөө талаас царайлаг охидод санхүүгийн дэмжлэг үзүүлнэ гэх зарууд ч тасрахгүй. Тиймээс та хүүхэддээ интернэтийн эрх чөлөөг олгодог бол тэднийгээ хаагуур ямар сайтаар юу хийгээд яваад байгаа нь анзаарах хэрэгтэй. Гэртээ гэмгүй номхон царайлаад гадуур өөр зүйл хийгээд явахад үгүйсгэхгүй. Хаширт илүүдэхгүй гэж ардын үг бий. Тиймээс та охин хүүхэдтэй бол “насанд хүрчихсэн өөрөө мэдэг” гэлтгүй хянаж байх нь зүйн хэрэг. Гэмт хэргийн гаралтын дийлэнх хувийг архидан согтуурах эзэлдэг байсан бол одоо олон нийтийн сүлжээ ашиглан танилцсан, үл таних хүндээ хууртсан, муу бараа зарсан, мөнгө санхүүгээр хулхидуулсан гэх гомдлууд тасардаггүй болжээ. Интернэт орчинд 400 гаран найзтай хүн ганцаардах нь элбэг болж. Харилцан ярилцах чадвараа алдаж эхэлдэг. Ганцаараа зожгирох дуртай болж амьд харилцаа гэгчийг мэдрэхээ больдог байна. Хэн нэг нь санаа тавьж эхлэхэд долигонож буй мэтээр хүлээн авч байх жишээгээр буруу сэтгэлгээнд шилждэг. Энэ нь сэтгэцийн өөрчлөлтөнд орж байгаагын анхны шинж тэмдэг гэнэ. Тиймээс та өөрийнхөө интернэт хэрэглээг долоо хоногт ядаж нэг удаа хорьж байх хэрэгтэйг эрдэмтэд сануулсан. Харин насанд хүрээгүйчүүдэд долоо хоногтоо 2-3 хоног интернэтийг ашиглахгүй байхыг анхааруулсан байна. Ингэж чадвал та цахим ертөнцийн боол бус байж чадах гэнэ.

Б.Саран

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …