Алтанбулаг боомт жижиг тэрэг, болон автобус ачааны машины урсгалаар машинаа оруулж байгаа. Жижиг тэргийн дийлэнх нь Алтанбулаг болон Сэлэнгэ аймгийн иргэдийн тээврийн хэрэгсэл байдаг. Тэрэн дотор тээврийн хэрэгслийг нааш цааш болгож дундаас нь мөнгө авдаг хэсэг бүлэг иргэд байдаг байна. Машин урдуураа оруулсныхаа шанд 1000 рубль авдаг байсан бол өнөөдрийн байдлаар 2000 рубль цаашлаад 5000 рубль болтлоо өсдөгийг зорчигчид хэлж байлаа. Гэр орныхоо хэрэгцээний хүнсийг авах, аялал зугаалгаар гэр бүлээрээ явахын тулд татвар хураамжны төлбөрөөс гадна хууль бус иймэрхүү үйлчилгээнд илүү зардал гаргаж байгаа үйл явдлыг зогсоох шийдвэр гаргалаа. Ингэхдээ нэн түрүүнд Сэлэнгэ аймаг болон Улаанбаатар бусад аймгуудын машиныг салгаж зогсоох, дундуур нь хаалт хийх, одоо зогсч байгаа газрыг урагшлуулж 2-р хаалгаар эхэлж нэвтрүүлж байх зэрэг шийдвэрүүдийг гаргасан юмаа.
эх сурвалж: tv5.mn