Харилцан ашигтай сар шинийн баяраа тэмдэглье

download12Сар шинийн баяр ойртсоор хэдхэн хоног үлдлээ. Гэвч одонгийн мөнгө, хүүхдийн мөнгө гэх мэт төрөөс олгодог мөнгөн дэмжлэгүүд шийдэгдэхгүй хэвээр байна. Өндөр настнууддаа олгодог тэтгэмж үйлчилгээ ховор энэ цагаан сараар хувийн хэвшлийн компаниудад Ахмадаа дэмжие уриалга гаргаж байна. Тэтгэвэрийн насны хөгшчүүдийг ажилд авахгүй, тэдэнд нэмэлт орлого байхгүй. Тиймээс хороо, дүүргийн нийгмийн халамж үйлчилгээний газар, тухайн хороо дүүргийн аж ахуй нэгжүүд, хувь хүн, иргэд, сайн дурын байгууллагууд гээд ахмадуудаа  дэмжих газар уг нь олон. Халуун ус, үсчин гоо сайхны салонууд ахмадын үсийг үнэгүй засч, халуун усанд оруулж, цай бэлэглэдэг газрууд мэр сэр бий. Харин үүнийг давалгаа болгож илүү олон хөгшчүүдэд боломж олгох юмсан. Энд бас дурдахад хөгшчүүд гэж 60 дээш насны хүмүүсийг хэлдэг бол дөнгөж тэтгэвэртээ гарсан 50 болон 55 настай иргэд орхигддог юм. 50 настай дөрвөөс дээш хүүхэдтэй иргэн тэтгэвэрт гарснаасаа хойш 10 жилийн дараа ахмадуудад гэдэг нэрэнд орно улмаар хороо хорины үйл ажиллагаанд хамрагдаж эхэлнэ. Тэтгэвэрт гарсан л бол ахмад настны тоонд оруулан ямар нэгэн нэмэлт халамж үйлчилгээ байдаг бол түүнийгээ насаар нь зааглахгүй түлхүү үзүүлмээр юм. Нэг үгээр тэднийг ялгаварлах хэрэггүй. Үндэсний үйлдвэрлэлийн бараа бүтээгдэхүүнээрээ сар шинийн баяраа тэмдэглэж, дотооддоо мөнгөн урсгалаа үлдээе гэсэн уриалга цахим ертөнцөөр их байна. Жилдээ ганц тохиох өтгөс буурлаа тэтгэх энэ баяраар үндэсний үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнээр бэлэг барьж, тэднийгээ дэмжье харин үндэсний үйлдвэрлэгчид хороо хорооныхоо буурлуудыг бүтээгдэхүүний дээжээрээ дэмжие. Дундажаар бодоход өндөр настай хүний гэрт 600-700 хүн хүндэтгэл үзүүлэн золгуут хийдэг. Тэдний гарыг цайлгах үндэсний үйлдвэрлэлийн бэлэг сэлт, идээ шүүсийг бэлтгэн зочдоо дайлцгаая. Харин үндэсний үйлдвэрлэгчид ахмадуудад бүтээгдэхүүнээ лизингээр өгдөг болоё.

Б.Саран

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …