МОНГОЛ ТУУРГАТНЫ МИСС 2016 ТЭМЦЭЭНИЙ ШАГНАЛЫН САН $50,000 БАЙНА

миссДэлхийн Монголчуудын Глобал Нийгэмлэг нь Дэлхийн Монголчуудын эрүүл мэнд, спор, шинжлэх ухаан, боловсрол соёл урлагийн олон талт харилцааг дэмжиж “ЧАДВАРЛАГ МОНГОЛ ХҮН” -ийг алдаршуулах зорилготой билээ.

Энэхүү зорилгынхоо хүрээнд манай хамт олон 50 сая төгрөгийн шагналын сан бүхий “Монгол Туургатны Боксын Анхдугаар их наадaм”-ыг Монгол туургатан ширэн бээлийтнүүдийнхээ дунд амжилттай зохион байгуулсан билээ.

Бидний дараагийн томоохон ажлуудын нэг “Монгол туургатны мисс”-ийн тэмцээнийг 2016 оны 03 сарын 20-ноос 28-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулах боллоо.

Монгол туургатны миссийн тэмцээний шагналын сан 50,000$ байна.

Мөн тэргүүн байр буюу “Монгол туургатны мисс”-ийг 15,000$ буюу Hyundai Sonata 7 автомашин хүлээж байна.

Монгол туургатны мисс шалгаруулах тэмцээнд Тува, Өвөрмонгол, Буриад, Халимаг, Монголын хацар гоо охид өөрсдийн гуа сайхан, ур ухаан, авьяас чадвараа сорин өрсөлдөнө.

Тэмцээнд оролцох хүсэлтэй охидыг 2016/01/23-ны өдрийг хүртэл бүртгэнэ.

Үндсэн шалгуур нь:
-16-аас дээш насны
-172см дээш өндөртэй,
-Зөв төрхтэй байх ёстой.

Бүртгүүлэхдээ:
-Иргэний үнэмлэх
-Ком карт
-Бүртгэлийн хураамж 20,000 хамт авч ирэн бүртгүүлээрэй.

Дэлгэрэнгүй мэдээллийг 77116767 дугаараас авах боломжтой.

Б.Саран

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

Утаа, түгжрэл зэрэг нийслэлийн асуудлыг шийдэхийн төлөө Ерөнхий сайдын Шуурхай штаб ковидын үе шиг ажиллана

Монгол Улсын Засгийн газар 2025 оныг “Нийслэлийн дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил”-ээр зарласан. Энэ хүрээнд …