ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаныхан Т.Лхагвасүмбэрэлийн аав Ж.Төмөрсүхээс уучлал гуйжээ

135ef8ad68045dd47f1d890dd63fd5b5original

Өнгөрсөн долоо хоногт Цагдаагийн Ерөнхий газар байгаль хамгаалагч Т.Лхагвасүмбэрэлийн хэргээр мэдээлэл хийсэн билээ. “Ирвэс хамгаалах сан”-гийн биологич залуугийн хэргийг илрүүлэх УМБГ-ын дарга, цагдаагийн хурандаа Э.Идэрцогоор ахлуулсан ажлын хэсгийнхэн “Хөнгөн зэргийн согтолттой байсан, бичлэгийг нэг хүн хийсэн, өмнө нь 4,5 см хутгалуулж байсан, мотоцикльны мөрөөс өөр ямар ч мөр олдоогүй, уул уурхайн компаниудтай тэмцэж байсан нь тогтоогдоогүй хэмээн мэдээлсэн. Тэгвэл энэ талаар Т.Лхагвасүмбэрэл агсны аав Ж.Төмөрсүх байр сууриа илэрхийлжээ. Ингэхдээ ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаныхан түүнээс уучлал гуйжээ. Учир нь ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаныхан хэрэг гарснаас хойш хоёр сарын дараа Хөвсгөлд хэрэг болсон газар очихдоо надтай уулзаагүй байна. Энэ талаар аав нь Хуулт зүйн сайдтай уулзахадаа хэлэхэд түүнээс уучлал гуйсан байна.  Энэ талаар тэрбээр “УМБГ-ын дэд дарга энэ хэргийн ажлын хэсгийн ахлагч, цагдаагийн хурандаа Э.Идэрцог, тус газрын Онц хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтсийн дарга, ажлын хэсгийн гишүүн дэд хурандаа Б.Манлайбаяр нар дуудаж уулзлаа. ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаныхан хэрэг гарснаас хойш хоёр сарын дараа Хөвсгөлд хэрэг болсон газар очихдоо надтай уулзаагүй.  Хүү минь хүнд хорлогдсон байхад тэр хэргийг мөрдөж шалгаж байгаа байцаагч уг нь эхлээд ар гэрийнхэнтэй нь уулзмаар. Энэ тухай би Хууль зүйн сайдад гомдол мэдүүлсэн. Тэгээд өнгөрсөн лхагва гаригт дуудаж уулзаад надаас уучлалт гуйсан. Энэ хэргийг эрт илрүүлье гэсэн бол хэрэг гарсан тэр үед л уулзах байсан. Одоо ч энэ  хэрэг огт илрээгүй байна. Алдаагаа баталгаажуулах хамгаалах, хувийн хорсолд шилжиж буй мэт харагдаж байна.  Би үүнийг мэдрээд мөрдөн байцаагч зарим хүнд  “Төрд ийм юм байдаггүй  юм шүү, ёс суртахуунтай  байж ажлаа хийх хэрэгтэй” гэдгийг хатуу хэлсэн. Үхсэн хүнийг яаж ч доромжилж буруутгаж болно. Ард нь  аав ээж, ахан дүүс, найз нөхөд, ажлын газар, Монголын сайхан ард түмэн  амьд үлдэж байгаа гэдгийг ч сануулсан” хэмээн ярьжээ.

эх сурвалж: chuhal.mn

Санал болгох мэдээ

Дуучин Э.Оюумаагаас хахууль авсан НШШГГ-ын дарга, шийдвэр гүйцэтгэгч ял сонслоо

Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар (НШШГГ)-ын даргаар ажиллаж байсан, хурандаа Р.Энхтайван болон тус газрын шийдвэр …