Өнөөдөр Монголын барилгын салбарын тэргүүлэгчид анхдугаар чуулга уулзалтаа хийлээ. Тус чуулга уулзалтанд барилгын салбарт гарч буй үнийн хөөрөгдөл болон барилгын материалын хангамж, технологын талаар хэлэлцэв. Мөн дэлхийн стандарт нийцсэн чанартай дотооддоо үйлдвэрлэсэн “Эко тоосго”-ны танилцуулга болов.
Чуулганы үеэр Барилга Архитектур корпорацийн захирал Д.Хайсанбуу хэлэхдээ “гадны технологыг судалгаагүй оруулж ирснээр тухайн улсынхаа хараат болчихдог. Тэр компанийн үйлдвэрлэсэн эрэг боолт байхгүй бол ажил явахгүй буюу зогсох байдалд орох гээд байдаг. Барилгын олон жижиг компани энэ шалтгаанаас болоод зах зээлийн хувьд Хятадын хараат болчихсан байна. Бид гадны зах зээлээс хараат байхын тулд Монголдоо үйлдвэрлэж болох материалыг гаднаас чанартай тоног төхөөрөмж оруулж ирэн үйлдвэрлэвэл дотоодын хэрэгцээгээ хангах бүрэн боломжтой. Ингэснээр гадны зах зээлээс хараат бус байх үндэс суурь нь бүрдэх юм. Өртөг хямдыг нь харснаар бид чанар болоод зах зээлийн хараат байдлаас гарч чадахгүй. Мөн бараа бүтээгдхүүний цөөхөн нэр төрөл барилгын материалын модулийг судалгаа шинжилгээ хийн чанаржуулж нэр төрлийг нэмэгдүүлэх хэрэгтэй. Эргээд энэ нь чанартай, хараат бус зах зээл, үнэ хямд барилгыг бий болгож барилгын салбарыг хөгжүүлэх хурдасгуур болно” гэсэн юм.
О.Наранцацралт