Хамгийн залуу ээж өөд болов

cedee6dc070c3ef7greatПеру Улсад хүн төрөлхтөн бий болсон цагаас хойш хамгийн залуу ээжээр тодроод байсан нэгэн эмэгтэй таалал төгсчээ. Нүд анихдаа Лина Медина 82 настай байсан юм. Тэрбээр 1939 онд таван настай охин байхдаа хүүхэд төрүүлжээ. Линаг эмнэлэгт ээж, аав нь хүргэж ирсэн гэдэг. Таван настай охиных нь гэдэс гэнэт томрох болсон тул тэд гайхшаа барсан аж. Эмч нар охины хэвлий дотор хавдар ургасан байж болзошгүй гэж үзээд шинжилгээ хийтэл Лина долоон сартай жирэмсэн болсон байлаа.

Тэрбээр 1939 оны тавдугаар сарын 14-ний өдөр Кесаревын хагалгаа хийлгэж хүү төрүүлсэн юм. Хүүхэд нь эрүүл саруул төрсөн бөгөөд гурав орчим килограмм жинтэй байжээ. Залуу ээж хүүгээ эх барьж авсан эмчийнх нь нэрээр Жерардо гэж нэрлэсэн аж. Лина Мединагийн энэ түүх анагаахын шинжлэх ухаанд маш ховорт тооцогддог билээ. Охин ямар нэгэн аргаар жирэмсэлж, ургаа хэвийн тээж төрүүлж чадсан нь гайхшрал төрүүлдэг юм. Бие давхар болохдоо Лина бүрэн боловсорч гүйцсэн эмэгтэй болсон байлаа. Түүний сарын тэмдэг найман сартайд нь ирсэн бол хөх нь дөрвөн настайд нь ургаж эхэлсэн аж.

Эх сурвалж www.wikimon.mn

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …