Зөн билгийн тулааны онцлох оролцогчид болох Татьяна Ларина , Юлий Далекций нар сүй тавьж хамтран амьдрахаа олны өмнө зарласан. Хосууд маань хуримаа Санкт Петербург хотын Павловском ордонд шүтэн бишрэгчдээрээ хүрээлүүлэн ёслол үйлджээ. Уг ордонд сүүлийн 200 жил хуримын ёслол болоогүй нь хачирхалтай . Чухам ямар ёс зүй дагаж хосууд маань уг ордонд гэрлэлтээ батлуулсан нь нууц хэвээр.
Зарим эх сурвалжаас сонсоход урьдаас гэрлэх өдрөө тогтон “Гэр бүлийн өдөр” , “Үнэнч хайрын өдөр” давхцсан үед хуримаа хийжээ .
Гэрлэх ёслолд уригдсан бүх зочиддоо хосууд маань зөхвхөн хар бараан өнгийн хувцастай ирэхийг хүссэн байна . Энэ нь хар бараан өнгийн хувцас эерэг энергийг татдаг харин цагаан өнгийн хувцас эерэг энергийг түлхдэгтэй холбоотой гэнэ .
эх сурвалж: facebook