ХҮНамын өмгөөлөгч Г.Батбаярыг буруутай гэж шүүх шийдвэрлэжээ

12242181_1124896777529951_965426458_nХэвлэл мэдээллийн хэрэгслэээр үе үе гарч, гарч ярих бүртээ хуулийн зүйл заалтаар тоочин ярих дуртай, “шоучин” гэх тодотголтой ХҮНамын өмгөөлөгч Г.Батбаяр сүүлд Халх гол гэдэг олны анхаарал татах сэдвийг өлгөн авч, ХХАА-н сайд Р.Бурмаатай хэвлэлээр “бяцхан”дайтах болсон. Эхэн үедээ сүрийг бадруулж, монголын газар нутгийг гадныханд өгөх гэлээ, нутгийн ард иргэдийн өмнөөс гэж сүржигнэж байсан өмгөөлөгч залуу сүүлийн үед СБД-н шүүхийн байраар чимээгүйхэн толгой гудайн алхах болсон байна. Учир нь тэрээр  “ Халх голын газар нутгийг гадныханд Р.Бурмаа сайд зарсан” гэх мэдээллийг Ийгл ТВ-н ярилцлаганд орох үедээ олны өмнө мэдэгдсэн. Харин энэхүү мэдээллийг нь ХХАА-н сайд Р.Бурмаагийн зүгээс гүтгэсэн, худал мэдээлэл тараасан гэж үзэн, хууль хяналтын байгууллагад гомдол гаргаад байсан. Тэрхүү гомдлын дагуу ХҮНамын өмгөөлөгч Г.Батбаярыг хариуцагчаар татан шүүх хурлыг СБД-ийн 1-р тойргийн шүүх өмнө оны хуралдуулсан боловч хариуцагч талын өмгөөлөгч байхгүй гэх шалтгаанаар 2 ч удаа хойшлуулаад байсан бол өнөөдөр шүүх хурал хуралдан шийдвэрээ гаргажээ. Шүүхээс ХҮНамын өмгөөлөгч Г.Батбаярын “ХХАА-н сайд Р.Бурмаа нь Дорнод аймгийн Халх голын газар нутгийг гадаад иргэдэд зарсан” гэх мэдээлэл нь худал бөгөөд өмгөөлөгч Г.Батбаярыг буруутай гэж тогтоосон байна.

 Тэгэхээр “Р.Бурмаа сайд Халх голын газрыг гадныханд худалдчихлаа” гэж мэдэгдэл нь ор үндэсгүй худал зүйл болж таарах нь . Бусдын нэр хүндийг ор үндэсгүйгээр гутаан доромжлох нь хуулийн хариуцлагатай байдгийг эрхэм хуульч, өмгөөлөгч Г.Батбаяр мэддэг байлтай. Урт хэл хүзүү орооноо гэж…

Санал болгох мэдээ

Х.Нямбаатар: Хүүхэд, залуучуудын театр орчимд спортын цогцолбор, тусгай сургууль байгуулна

Хүүхэд залуучуудын театр өнөөдөр Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Батбаярын “Хайрыг хайрла” уянгын драмын жүжгээр …