Сурагчдын амралт сунгагдаж магадгүй

olloo_mn_1445387265_b2e10559f39dcd8b8a433aa519274325originalЕБС-ын сурагчдын амралтын хугацаа дуусахад долоо ч хүрэхгүй хоног үлдээд байна. Үүнтэй холбогдуулан Нийслэлийн удирдлагууд өнөө өглөө хуралдсан ба агаарын бохирдол ихтэй байгаа цаашлаад хүйтний эрч чангарч байгаатай холбогдуулан бага дунд ангийн сурагчдын амралтыг хойшлуулах санал гаргасан юм. Үүнд 1-5-р ангийн сурагчдыг онцолсон бөгөөд энэ талаар шийдвэрийг БСШУЯ сайд Л.Гантөмөр шийдвэр гаргах ёстой юм. Тэрээр одоохондоо ямар нэгэн шийдвэр гаргаагүй байгаа ч өөрийн твиттер хуудаснаа сунгах талаар жиргэсэн байна. Тодруулбал Баясаа Норов хэмээх жиргээч ” Сурагчдын амралтыг хойшлуулахгүй юмуу. Хүүхэд байтугай л хөлдөхөөр байна шүү дээ” гэсэн жиргээний хариуд “Сунганаа” хэмээн товч бөгөөд тодорхой хариулсан байна.

789

Б.Нарангэрэл

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

Төрийн жинхэнэ албан хаагчийг шилжүүлэх, сэлгэн ажиллуулах зар

Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 25 дугаар тогтоолоор баталсан “Төрийн албаны шалгалт өгөх болзол болон …