Өнөөдрийн байдлаар АЗДТГ-ын зүгээс хариуцагчаар татагдсан найм, нэхэмжлэл гаргасан хоёр хэрэг шүүхийн шатанд явж байна. Тодруулбал, Хариуцагчаар татагдсан хэргийн хувьд аймгийн Засаг даргын шийдвэртэй холбоотойгоор шүүхэд нэхэмжлэл гаргасан иргэн н.Мягмардорж, н.Байгаль, н.Бэхбилэг, н.Мөнхтуяа, н.Болдбаатар нарын асуудал байгаа юм. Мөн “Мөнгөн хөндий” компанийн нэхэмжлэлд АЗДТГ хариуцагчаар татагдаад байна.
Эдгээрээс иргэн Н.Бэхбилэг, н.Болдбаатар нарын нэхэмжлэлтэй хоёр асуудлын анхан болон дээд шатны шүүх хурал явагдсан байна. Тиймээс шүүхийн шийдвэрийн дагуу аймгийн Засаг даргын шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.
Харин “N” ХХК болон Ард түмнээ хайрлая намын дарга Л.Гүндалай нарт холбогдох асуудлаар ЗДТГ-аас шүүхэд нэхэмжлэл гаргасан. “N” ХХК-ийн хувьд 5-р хороололд хатуу хучилттай авто зам барих ажлаа чанаргүй гүйцэтгэсэн гэж үзсэн байна. Үүний дагуу тус компанийн захирлыг Тахарын албанаас эрэн сурвалжлаад эхэлжээ.
“Ард түмнээ хайрлая нам”-ын дарга Л.Гүндалайгийн тухайд холбогдох байгууллагын зөвшөөрөлгүй гэр барьсан. Үүнийг албадан буулгахад гарсан зардлыг нэхэмжилж шүүхэд ханджээ. Дашрамд дурдахад, Өнгөрсөн онд “Хуанлуу Хуанту” компани 7-р хорооллын газрын асуудлаар АЗДТГ-тай зарга үүсгээ.
эх сурвалж:paparatsi.mn