Махны ченж нараас болгоомжилох цаг иржээ. Учир нь махны завсар чулуу хийж зарсан ноцтой хэрэг гарлаа. Тодруулбал, гулууз махны завсар чулуу хийж, жинг нь нэмэгдүүлж, бусдыгаа хулхидаж байгаа тухай мэдээлэл цахим хуудаснаа цацагдах боллоо. Тиймээс иргэд та бүхэн сар шинийн хүнсээ цуглуулахдаа анхаарал болгоомжтой байхыг анхааруулж байна. Сар шинийн баяр болох гэж байгааг далимдуулж, нэгийгээ хулхидаж, илүү ашиг олчих санаатай хүмүүс ч олширч байгаа харамсалтай. Энэ жил махны үнэ бага, мөн ихэнх нутгаар зудтай байга нь малчдын хувьд хүндхэн өвөл болж байгаа билээ. Тиймдээ ч өмнөх жилүүдийг бодвол махны үнэ харьцангуй хямд байгаа юм. Гэтэл хямд махыг арай илүү үнээр зарж болох, өөрөөр хэлбэл нэгийгээ хулхидах аргыг манай зарим махны наймаачид хэрэгжүүлэх болсон байна.
Түлхүүр үггэмт хэрэг
Санал болгох мэдээ
Маргаашаас зорчигчийн галт тэрэгний хөдөлгөөн өвлийн хуваарьт шилжинэ
Зорчигчийн галт тэрэгний хөдөлгөөн аравдугаар сарын 02-ны өдрийн 05:00 цагаас эхлэн өвлийн цагийн хуваарьт шилжинэ …