Эмэгтэй хүний нулимс виагратай адил үйлчилгээтэй

women_tears_viagraТа нулимс үнэгртэй гэж мэдэх үү? Тэр дундаа эмэгтэй хүний нулимс маш содон үнэртэй бөгөөд тэр үнэр ер бусын үйлчилгээтэй байдаг гэнэ.

Энэ талаар Израилийн эрдэмтэд тогтоосон байна. Тэдний судалгаагаар эмэгтэй хvний нулимсны vнэр нь тестостерон буюу эр бэлгийн дааврын ялгарлыг ихэсгэдэг болох нь тогтоогджээ. Тиймээс эл үнэр нь виагра эмийг орлох шинэ бэлдмэл гарган авах боломжийг нээж байгаагаараа чухал ач холбогдолтой аж.

Туршилтын үед эрдэмтэд эмэгтэй хvний нулимсыг савлан, эрчvvдэд vнэрлvvлэхэд тестостерон даавар хэвийн хэмжээнээс илvv ялгарсан байна. Харин уйлж буй бvсгvйчvvдийн зургийг харуулахад сэтгэл татам шинж огт алга хэмээн хариулсан гэнэ. Тэгэхээр нулимсыг харах биш үнэрийг нь л үнэрлэхэд эр бэлгийн даавар ихээр ялгардаг ажээ.

Гэхдээ, сонгино арилгах, дусаалга хэрэглэх, нvдэнд тоос шороо орсон тохиолдолд гарсан нулимс тестостеренд өдөөгддөггvй. Харин сэтгэл хөдлөлийн нулимс л энэхvv шинжийг агуулдаг байна.

Т.Анир.ugluu.mn

Санал болгох мэдээ

Mongolia fashion week -2024: “Хувцас загварын салбарын форум” зохион байгуулагдлаа

Монгол Улсын Засгийн газраас Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн үндэсний болон салбарын тогтвортой хөгжлийг бэхжүүлэхэд бодитой хувь …