Сургалтын төрийн сангийн санхүүжилтээр гадаадад магистрантур, докторантурт суралцуулна

RANK16“Сургалтын төрийн сангийн санхүүжилтээр гадаадад магистрантур, докторантурт суралцах хүмүүсийг шалгаруулах журам”-ын дагуу гадаадын нэр хүндтэй их сургуулийн магистрантур, докторантурт суралцах иргэдийг шалгаруулж, суралцуулна.

Суралцуулах мэргэжлийн чиглэл

Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 71 дүгээр тогтоолоор баталсан дор дурдсан тэргүүлэх ач холбогдолтой мэргэжил:

Магистр:

  • Боловсрол
  • Соёл, урлаг
  • Анагаах ухаан, эрүүл мэнд
  • Хөдөө аж ахуй
  • Эрчим хүч, дэд бүтэц
  • Уул уурхай
  • Зам тээвэр,
  • Барилга, хот байгуулалт,
  • Байгаль орчин, ногоон хөгжил
  • Мэдээллийн технологи
  • Суурь шинжлэх ухаан, тэргүүлэх технологи

Доктор:

  • Боловсрол
  • Соёл, урлаг
  • Анагаах ухаан, эрүүл мэнд
  • Барилга, хот байгуулалт,
  • Хөдөө аж ахуй
  • Эрчим хүч, дэд бүтэц
  • Байгаль орчин, ногоон хөгжил
  • Мэдээллийн технологи
  • Суурь шинжлэх ухаан, тэргүүлэх технологи

Тавигдах шаардлага

– Зарлагдсан мэргэжлийн чиглэлийн дагуу бакалавр (магистрантурт өргөдөл гаргагч), магистр (докторантурт өргөдөл гаргагч)-аас доошгүй боловсролын зэрэгтэй

  • Дипломын сурлагын голч дүн нь 3,25 ба түүнээс дээш
  • Мэргэжлээрээ 2 ба түүнээс дээш жил ажилласан
  • Судалгаа шинжилгээний ажлын туршлагатай
  • Тухайн суралцах сургуулийн сургалтын гадаад хэлний шаардлагыг бүрэн хангасан
  • Гадаад улсын нэр хүндтэй шилдэг их сургуулийн магистрантур, докторантурын үндсэн сургалтад дээр дурдсан мэргэжлийн чиглэлийн дагуу шууд суралцахаар элссэн, эсвэл суралцах албан ёсны урилга авсан иргэн,
  • Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Сонгодог урлагийн үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн хүрээнд Болгар, Итали, Франц зэрэг улсад сонгодог урлагийн чиглэлээр магистрантур, докторантурын үндсэн сургалтад суралцах эрх авсан иргэн бүртгүүлэн оролцох эрхтэй.

Энэхүү санхүүжилтэд хамрагдах гадаадын шилдэг их сургуулийн нэрстэй дараах холбоосоор орж танилцана уу:

  1. World University Rankings
  2. QS World University Rankings
  3. Academic ranking of world universities
  4. Болгар, Итали, Франц зэрэг улсын сонгодог урлагийн их сургуулиуд

Бүрдүүлэх баримт бичиг

    1. Цахим өргөдөл / бүртгэл хэсгийг харах
    2. Жагсаалтад багтсан болон Болгар, Итали, Франц зэрэг улсын сонгодог урлагийн их сургуулийн магистрантур, докторантурын үндсэн сургалтад зарлагдсан мэргэжлийн чиглэлийн дагуу шууд суралцахаар элсүүлсэн тухай сургуулийн албан захидлын хуулбар, эсвэл суралцаж байгаа тухай  албан захидлыг хуулбар
    3. Эрдэм шинжилгээний бүтээлийн жагсаалт /зөвхөн докторантурт суралцах өргөдөлд гаргагчдад хамааралтай. Сурталчилгааны чанартай бүтээл хамаарахгүй.
    4. Тодорхойлолт /2 ширхэг, загварыг эндээс (43 KB) татаж авна уу /а/ Суралцах бэлтгэл, судалгаа, шинжилгээний ажлын туршлага, зан төлөвийн онцлогийг тодорхойлсон удирдагч, багш, эрдэмтний тодорхойлолт

б/ Ажиллаж байгаа эсвэл ажиллаж байсан газрын ажил, зан байдлын тодорхойлолт

  1. Бакалавр /магистрантурт өргөдөл гаргах бол/, бакалавр болон магистр /докторантурт өргөдөл гаргах бол/-ийн диплом, дүнгийн жагсаалтын нотариатаар баталгаажуулсан хуулбар
  2. Нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар баталгаажуулсан хуулбар
  3. Иргэний үнэмлэхний нотариатаар баталгаажуулсан хуулбар
  4. Гадаад хэлний мэдлэгийн түвшин тогтоох шалгалт өгсөн тухай баримт
  5. Сонгон шалгаруулалтын бүртгэлийн хураамж 25000 төгрөгийг төлсөн баримт
Бүртгэлийн хураамжийг Төрийн сан дахь Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны  900015431 тоот дансанд бэлнээр болон бэлэн бусаар тушаана. Хураамж төлсөн баримтад бүртгүүлэгчийн овог, нэр, регистрийн дугаар, утасны дугаар, гүйлгээний утга буюу ямар тэтгэлэгт бүртгүүлэх тухай (СТС, магистр эсвэл доктор) мэдээллийг заавал оруулах шаардлагатай.

Та цахим өргөдлийг бөглөж илгээсэн эсэхээс үл хамааран бүртгэлийн хураамжийг буцаан олгох боломжгүй тул сонгон шалгаруулалтад тавигдах шаардлагыг сайтар судалсны дараа төлбөрийг дансанд тушаана уу. 

Бүртгэл

2016 оны I сарын 18-наас II сарын 15-ны хооронд esis.edu.mn/grant холбоосоор хандан, хэрэглэгчийн эрх үүсгэн нэвтэрч, цахим өргөдлийг бөглөх, илгээх гарын авлагатай танилцан, өргөдлийг бөглөж илгээнэ. Өргөдөлд дээр дурдсан баримт бичиг тус бүрийг PDF хэлбэрээр “баримт бичиг” хэсэгт хавсаргана. Тавигдах шаардлагыг бүрэн хангасан, гадаадад суралцаж буй иргэн цахимаар баримт бичиг бүрдүүлэн, сонгон шалгаруулалтад бүртгүүлэх боломжтой. Гадаадад суралцаж буй иргэний ярилцлагын шалгалтыг цахим хэлбэрээр зохион байгуулна.

Сонгон шалгаруулалт

Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас томилсон их сургууль, эрдэм шинжилгээний болон мэргэжлийн байгууллагын төлөөллөөс бүрдсэн шалгалтын комисс нь шалгаруулалтыг баримт бичигт дүн шинжилгээ хийх, ярилцлага хийх хэлбэрээр зохион байгуулна. Шалгаруулалтын хугацааг 2016 оны II сарын 22–ны дотор бүртгэлийн системээр болон цахим шуудангаар бүртгүүлэгчдэд хүргүүлнэ.

Ажлын өдрүүдийн 13:30-17:30 цагийн хооронд дараах утсаар мэдээлэл өгнө. 51-266428, 96988899  

                                      БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМ

Санал болгох мэдээ

АТГ:Шалгагдаж байгаа УИХ-ын гишүүн байхгүй

Хэвлэл мэдээллээр УИХ-ын нэр бүхий 8 гишүүнийг АТГ шалгаж байгаа тул бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх …