2016 онд моодонд орох өнгөнүүд

e5a86252369201cee4921ec5482517c4

“Pantone” хүрээлэнгээс 2016 онд моодонд орох өнгөнүүдийг нэрлэлээ. Эдгээр өнгийг бид зөвхөн харах биш, өмсөх болно. Дизайнеруудын хэлж буйгаар өнгөний зохицол байгалийн хуулийг дагадаг учир намар болоход хурц тод өнгөө алдаж, илүү гүн, дулаахан өнгө зонхилох гэнэ.

Цөлийн мэт улбар шар. 2016 онд моодонд орж буй ихэнх өнгө байгалийн өнгө, тусгалыг агуулсан. Үүний нэг бол цөлийн мэт улбар шар өнгө. Энэ өнгө бүх хүнд зохих бөгөөд сэтгэл санааг сэргээж, хүйтэн дулаан харагдуулна гэж мэргэжилтнүүд үзэж байна.

Бискайн тохой. Тод номин ногоон өнгө энэ намрын хувцсанд давамгайлна. Энэ өнгийг шаргал, цайвар хүрэн өнгөтэй хослуулбал илүү дэгжин харагдана.

Агуу марсала. Дарсны мэт энэ өнгийг намар, өвлийн улиралд илүү тохиромжтой гэж үздэг. 70-аад оны энэ өнгө нь зөвхөн хувцсанд төдийгүй цүнх, малгай, гуталд их тохиромжтой харагдана. Үүнийг бараан хөх, жийнсний өнгөтэй хослуулбал зүгээр.

Мөстэй кофе. 2016 оны хамгийн моодны өнгө бол мөстэй кофены өнгө. Үүнийг намрын улиралд ажил хэрэг, өдөр тутамдаа хэрэглэвэл тохиромжтой. Харин хар өнгөтэй тун давгүй зохицдог байна.

Ноолууран сарнай. Энэ өнгө байр сууриа алдалгүй, 2016 оны хит парад өнгөнд тэргүүлсээр байна. Даруухан энэ өнгө загварлаг, тайван харагдуулж чадна.

Үүнээс гадна тод цэнхэр, хөх өнгө, номин цэнхэр, саарал цэнхэр ч энэ онд давамгайлна. Бас цайвар шаргал өнгөнд ч анхаарлаа хандуулаарай.

aba76bc44bfd854f6ee924b9011102e2

 

c3e8fcb5e0b7b6c7bb0ac644d47e3a3d

Ugluu-logo2015-8-4

Санал болгох мэдээ

Монгол, солонгосчууд хамтдаа “Хөх толботон” аялал жуулчлалын шинэ маршрут нээх санаачилгыг Ерөнхий сайд дэвшүүллээ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-д хийж буй ажлын айлчлалынхаа үеэр Сөүл хотноо 2024 оны …