Төмсний шүүсээр үсээ хурдан ургуулах арга

1ar87l0irefsd9ajv8fuo86d9b_bҮсээ байнга сэндсдэж, индүүдэх, буруу самаар самнах, наранд хамгаалалтгүй явах, үсэндээ хангалттай тэжээл өгөхгүй байх гээд бидний анзаардаггүй маш олон зүйлээс болж  бидний үс өнгөө алдаж, хугарч гэмтдэг. Ийм ч учраас үсээ зөв арчлах нь зайлшгүй чухал зүйлийн нэг юм.

Гэрийн нөхцөлд бэлтгэх боломжтой үс ургуулах хялбар арга нь таны мөнгийг хэмнэхээс гадна ямар ч хор нөлөөгүй юм

Төмс нь кальци, төмөр, кали, уургаар баялаг тул үсийг биежүүлж, ургуулдаг.

Орц:

Төмсний шүүс- 1 аяга

Өндөг- 1 ширхэг

Зөгийн бал- бага зэрэг

Төмсний шүүсээ өндөг, зөгийн балтайгаа хольж, маш сайн хутгана. Зуурмагаа үсэндээ түрхээд 2 цаг байлгасны дараа үсээ зайлна. Дараа нь зөөлөн шампунаар угаана.

Энэ арга нь үс нь шингэрч байгаа хүмүүст маш тустай.

эх сурвалж: everyday.mn

Санал болгох мэдээ

Үсээ зөв арчилж суръя! Эрүүл гялалзсан үстэй болгох 11 үс арчилгааны зөвлөгөө

Үс муухай харагддаг өдөр бол хамгийн муухай өдөр, тийм ээ? Үсний байгаа байдал сэтгэлд нийцэхгүй …