Монголд гарсан хамгийн анхны авто осол

anhnii-auto-osolМонгол улсад хамгийн анхны авто осол 1921 онд гарч байжээ. Гэхдээ хамгийн хачирхалтай нь тухайн үед манай улсын хэмжээнд ердөө хоёрхон машин байдаг байсан бөгөөд тэр хоёр нь бие биенээ олж мөргөлдсөн нь үнэхээр хачирхалтай хэрэг юм.

1920 онд Улаан Гэлэн хэмээх хүн автомашин буюу тэр үеийнхээр чийчаан оруулж иржээ.  Ингээд чийчаанаа Цэцэг Шагдар хэмээх хөдөө хүрээнд хэд хэдэн гуанзтай, ардын намын томчуудтай дотно нөхөрлөдөг тэр үеийн баячуудын нэгд зарсан байна.

Харин хоёр дахь машины эзэн нь манай оронд ирсэн газарзүй судлаач, байгаль зүйч Д.Эндрюс хэмээх эрдэмтнийх байжээ. Тэрээр машинаа Богд хаанд бэлэглэсэн бөгөөд Богдын жолооч /Монгол улсын хамгийн анхны жолооч/ буриад Бадам мөргөлдүүлжээ.

Чухам яаж яваад эл хоёр хүн машинаа мөргөлдүүлсэн талаар тодорхой мэдээлэл байхгүй ч тэд хожим мөргөлдсөн машинаа Цэцэг Шагдар “Судар бичгийн хүрээлэн”-д бэлэглэсэн байдаг ажээ.

М.Сониуч.ugluu.mn

Санал болгох мэдээ

Mongolia fashion week -2024: “Хувцас загварын салбарын форум” зохион байгуулагдлаа

Монгол Улсын Засгийн газраас Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн үндэсний болон салбарын тогтвортой хөгжлийг бэхжүүлэхэд бодитой хувь …