Хүүхдийн 1,2 дугаар сарын мөнгийг энэ долоо хоногт олгоно

78114Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болсон. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга Б.Цээпил мэдээлсэн юм. Тэрбээр “УИХ-ын 103 дугаар тогтоол өөрчлөлт орсонтой холбогдуулан Хүний хөгжлийн сангаас хүүхдэд мөнгө олгох Засгийн газрын журамд өөрчлөлт орууллаа. Хүүхдийн мөнгийг өрхийн амжиргааг тодорхойлох судалгаанд хамрагдсан өрхийн 0-18 насны бүх хүүхэд авах боломжтой. Өнөөдрийн байдлаар 970 мянган хүүхэд хүүхдийн мөнгө олгох боломж бүрдсэн. Цагаан сараас өмнө энэ оны 1, 2 дугаар сарын хүүхдийн мөнгийг олгохоор Засгийн газрын ээлжит хуралдаанаар шийдвэрлэлээ. Харин өрхийн амжиргааны түвшинг тодорхойлох судалгаанд хамрагдаагүй байсан иргэдийн хамрагдах өргөдлөө өгнө.  Судалгаанд  хамрагдсан өдрөөсөө эхлэн хүүхдийн мөнгөө авч юм” гэв.

эх сурвалж: medee.mn

Санал болгох мэдээ

Х.Нямбаатар: Трамвай төслийн бүтээн байгуулалтад зориулж зарим ТҮЦ-ийг нүүлгэж, газар чөлөөлсөн

Нийтийн эзэмшлийн гудамж, талбай болон зорчих хөдөлгөөнд саад учруулж байршуулсан 1436 ТҮЦ-ийг энэ оны дөрөвдүгээр …