Бараг зардалгүй гэж хэлж болохоор шүд цайруулдаг арга байна. Юу вэ гэвэл гэрийн нөхцөлд хүнсний тугалган цаасыг ашиглан шүдээ цайруулж болдог гэнэ. Энэхүү аргыг үр дүнтэй, үйлчилгээ сайтай гэдгийг аль хэдий нь шүдний эмч нар баталсан байдаг. Шүдээ цайруулахын тулд танд нэг их олон зүйл шаардлагагүй.
Дараах зүйлсүүд танд хэрэг болно:
-Хүнсний тугалган цаас
-Сода
-Шүдний оо
-Давс
-Цаг хугацаа
Эхлээд давс, сода, шүдний оог яг ижил харьцаатай байхаар холино. Уг холимогоо шүдэндээ паалангаа гэмтээлгүйгээр нямбай гэгч нь түрхэнэ.
Ингээд шүдээ хүнсний тугалган цаасаараа хучих маягтайгаар бүрээд ямар ч үйлдэл хийлгүй цаг орчим байлгана.
Цагийн дараа тугалган цаасаа авч усаар амаа сайтар зайлна.
Анх удаа хэрэглэхэд л үр дүн нь мэдрэгддэг. Дээрх үйл явцыг тогмол хэрэгжүүлснээр та танан цагаан шүдтэй болно гэдэгт итгэлтэй байна.
Анхаар ! Дээрх аргыг туршихаасаа өмнө шүдний эмчтэйгээ ярилцаж заавал зөвлөгөө авах хэрэгтэй.
Эх сурвалж: mongolcom.mn