Битүүний өдөр дугаарын хязгаарлалт үйлчилнэ

olloo_mn_1454483502_olloo_mn_1422412583_dugarИрэх долоо хоногийн даваа гариг буюу цагаан сарын битүүний өдөр 1,6-гаар төгссөн дугаартай авто машинууд замын хөдөлгөөнд оролцохгүй. Харин сар шинийн 1-4-ний өдрүүдэд автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй гэдгийг ЗЦГ-аас мэдээллээ.

Мөн шинийн өдрүүдэд золголт хийж яваа иргэдийг замын хөдөлгөөнд соёлтой оролцож, хөдөлгөөнд саад болох газар тээврийн хэрэгслээ байршуулахгүй байхыг уриаллаа. Мөн шинийн 3, 4-ний өдрүүдэд хөдөө орон нутгийг чиглэсэн хөдөлгөөн эрс нэмэгддэг тул тээврийн хэрэгслийн хурдаа тохируулах, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн бол тээврийн хэрэгсэл жолоодохоос татгалзах, тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг сайтар хангахыг зөвлөж байна.

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

Бусдыг заналхийлсэн хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ

Нийслэлийн прокурорын газраас өнгөрсөн 7 хоногт буюу 2026 оны гуравдугаар сарын 23-30-ны өдрүүдэд анхан шатны …