Н.Энхбаяр даргатай МАХН дотроо хэдэн хэсэг хуваагдан талцал маргаантай байна. Үүнийгээ нууж байгаа ч даравч далдайна, булавч бултайна гэдгээр хоёр жилийн өмнөөс л мэдэгдэх болсон. Энэ эрх мэдэл, албан тушаалын төлөөх тэмцэл нь сонгуулийн өмнө ил болж байна. МАХН-ын нэгэн гишүүн “Манай намын дарга БНСУ-аас намаа удирддаг байхад гоё байж дээ” гэж халагласан нь оргүй биш бололтой.Н.Энхбаярын бие илааршиж, сонгууль болохтой зэрэгцэн албан тушаал “наймаалцах” хууч “өвчин” нь сэдэрч эхэлсэн нь Монголын улс төрд урхагаа тарьж байна.
Шадар сайдын сэнтийд тухлахын төлөө Ч.Сайханбилэгийн Засгийн газрыг авч үлдсэн гэдгийг намынх нь, эвслийнх нь гишүүд нэг бус удаа илэрхийлсэн. Түүний биеийн байдал дээрдэнгүүт улс төрд шургалахаар дахин зүтгэж байна гэж нэг хэсэг нь харж байсан бол энэ аль эртнээс сэдсэн санаачилсан ажил байжээ. Үүнийг УИХ-ын гишүүн О.Баасанхүү манай сайтад өгсөн ярилцлагадаа дурдсан.
Н.Энхбаярын бие илааршиж, сонгууль болохтой зэрэгцэн албан тушаал “наймаалцах” хууч “өвчин” нь сэдэрч эхэлсэн нь Монголын улс төрд урхагаа тарьж байна.
МАН хуучнаар МАХН 2011 онд нэрээ сольсноос хойш Н.Энхбаяр тэргүүтнүүд тусдаа нам байгуулах санаа тээж байсан. Тиймдээ ч МАХН гэх нэрээ сэргээн удалгүй нам байгуулан 2012 оны сонгуульд оролцох гэж байтал Н.Энхбаярт эрүүгийн хэрэг үүсгэн сонгуульд оролцох эрхийг нь боомилсон. Тиймээс намынх нь нөхөд МҮАН-тай эвсэл болон оролцож, нийт 11 суудал авсан билээ. Нэгэнт олонх болсон нам МАХН-МҮАН-тай “Шударга ёс” эвслийн бүлэгтэй хамтарч Засгийн газар байгуулахаар болж, Н.Энхбаярт Шадар сайдын суудал ногджээ. Үүнийг нь АН зөвшөөрч засгаа байгуулахаар болсон ч Н.Энхбаярт ял оноож хорих руу илгээсэн гэдгийг МАХН-ын гишүүд хэлдэг.
Үүнээс улбаатай албан тушаалын төлөөх далд тэмцэл МАХН-д өрнөж эхэлжээ. Учир нь, Н.Энхбаяр гэдэг хүн өөрөө албан тушаал хашаагүй ч улс төрд гаргаж ирсэн дүү нараа албан тушаал атгуулж, түүгээрээ дамжуулан шийдвэр гаргах үйл ажиллагаанд оролцож байсан нь нууц биш. Энэ нь сүүлдээ эрчимжиж “Мөнгө олж ир” хэмээх болсон гэдэг. Түүний шадар “туслах” Г.Шийлэгдамба ч үүнийг илэрхийлсэн. Бүр мөнгө олох сэнтийг чинь өгчихлөө, яагаад мөнгө олж ирэхгүй байна гэж загнадаг тухай ч яриа бий.
Түүний ийн цамнаж байгаа учир нь ирэх сонгуулиар намаа санхүүжүүлэх, улмаар өөрөө эргэн улс төрд орох, ямар ч үнээр болтугай сайд, дарга болох сонирхол. МАХН-ыг гэр бүлийн нам болтол нь “хөгжүүлж” байгаа түүнийг Шадар сайд болохыг намынх нь гишүүд дэмжжээ. Засгийн газар хамтарч байгаа эвслийн хамгийн том суудал нь Шадар сайд. Тиймээс намынхаа даргыг Шадар сайд болооч гэх саналыг бид гаргасан хэмээн гишүүд нь хэлсэн.
Үүнээс улбаатай албан тушаалын төлөөх далд тэмцэл МАХН-д өрнөж эхэлжээ. Учир нь, Н.Энхбаяр гэдэг хүн өөрөө албан тушаал хашаагүй ч улс төрд гаргаж ирсэн дүү нараа албан тушаал атгуулж, түүгээрээ дамжуулан шийдвэр гаргах үйл ажиллагаанд оролцож байсан нь нууц биш.
Харамсалтай нь, түүний энэ үйлдэл, ааш аяг МАН-аас өрх тусгаарлаж ирсэн Ч.Улаан, Д.Тэрбишдагва нарт таалагдахгүй байгаа. Тиймдээ ч Д.Тэрбишдагва намын дэд даргын суудлаа өөрийн хүсэлтээр өгсөн. Түүнд олж ирэх мөнгө байхгүй. Албан тушаалд үлдэхийн тулд хүнээс мөнгө нэхэх нь өөрийнх нь итгэл үнэмшилд нийцэхгүй гэж үзсэн бололтой. Тиймдээ ч МАХН-аас гарах эсэх дээрээ тулчихаад байгаа гэсэн.
Харин Ч.Улаан гишүүний хувьд сонголтоо хийгээгүй байгаа. Өнгөрсөн сонгуулиар МАХН-аас жагсаалтаар орж ирсэн учраасД.Тэрбишдагва шиг эрс шулуухан үйлдэл гаргаж чадахгүй. Тиймдээ Засгийн газрыг огцруулах тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх үеэр картаа сугалан санал хураалтад оролцоогүй. Түүний итгэл үнэмшил бол Ч.Сайханбилэгийн Засгийн газрыг огцруулах явдал байсан. Үүнийгээ ч нэг бус удаа илэрхийлж байв.
эх сурвалж: Ийгл ньюс