Хятадын ард түмэн цагаан сарын баяраа тэмдэглэж байна

lunarДорнын олон улс орон билгийн тооллоор манайхаас нэг хоногийн өмнө буюу өнөөдөр шинэ оноо угтан авч байна. Энэ баярыг хамгийн өргөн дэлгэр тэмдэглэдэг уламжлалтай Хятадын ард түмэн өчигдөр шөнө Мин улсын үед баригдсан эртний хонхот цамхгийнхаа хонхыг цохин, хаврын тэргүүн сар гарсныг улс орондоо зарлалаа. Энэ тэмдэглэлт баярыг тохиолдуулан тус улсын эрх баригчид Хятад улс төдийгүй Хонгконг, Макао, Тайваньд байгаа иргэддээ хандан шинэ оны мэндчилгээ дэвшүүлсэн байна.

Хятадын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Кэцян улиран одож байгаа хонь жилд бүтээсэн ажлаа дүгнэхдээ дэлхийн эдийн засгийн өсөлт өнгөрсөн онд эрс удааширсныг үл харгалзан Хятадын эдийн засаг өндөр өсөлтөө хадгалж чадсан гэдгийг онцолжээ. Өнгөрсөн онд Хятадын эрх баригчид эдийн засгийн бүтэцдээ шинэчлэл хийсний хажуугаар 13 сая ажлын байр шинээр бий болгож, үр дүнд нь ард иргэдийнх нь орлогын түвшин тус улсын дотоодын нийт бүтээгдэхүүнтэй зэрэгцэн өссөнийг Ли Кэцян мөн тэмдэглэсэн байна.

Тус улсын ард иргэд айсуй бичин жилдээ аз хийморь дуудан, муу муухайг үлдэн хөөх зорилгоор шинэ оноо салют буудуулан угтлаа. Төрөлх нутаг, орон гэрээсээ хол ажиллаж амьдарч байгаа Хятадын олон иргэд жилд ганц удаа гэр бүлийнхэнтэйгээ уулзаж, хамт баярлах боломж цагаан сарын үеэр тохиодог юм. Үүнтэй холбоотойгоор энэ оны цагаан сарын баяраар давхардсан тоогоор 2.9 тэрбум хүн төрөлх нутаг руугаа замд гарсан байна.

Үргэлжлэлийг эндээс уншина уу

 

Санал болгох мэдээ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Намьянжугийн гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын нэгдүгээр хэсэг …