Дархан-Уул аймгаас улсын сайн малчин ,тэргүүний тариаланч, фермер нар тодров

12696661_511901328980005_471928695_oДархан-Уул аймгаас хөхөгчин Хонин жилийн “Улсын сайн малчин” , “Улсын тэргүүний тариаланч” тус тус 2, “Улсын тэргүүний фермер” тодорсон аж. Эдгээр иргэддээ энэ сарын 6-ны өдөр ДУА-ийн ИТХ-ын дарга П.Эрдэнэбат, аймгийн Засаг дарга А.Энхболд, аймгийн Засаг даргын орлогч Б.Бат-Эрдэнэ,сумдын удирдлагууд, ХХААГ-ын дарга Ц.Энхжаргал нарын холбогдох албаны хүмүүс ХХААЯ-ны шагналыг гардуулж, аймгийн ИТХ, АЗДТГ-аас хүндэтгэл үзүүлэн, “Залуучууд” театрын уран бүтээлчид морин хуурын эгшиг, уртын дуугаар мялаалга өргөлөө.
Гаргасан амжилт, хөдөлмөрийг нь Төр, захиргааны байгууллагаас өндрөөр үнэлж “Улсын сайн малчин”цол, тэмдгээр ДУА-ын Хонгор сумын иргэн Г.Ганбаатар, Орхон сумын иргэн Ц.Отгонбаяр нарыг “Улсын тэргүүний тариаланч”цол тэмдгээр Хонгор сумын иргэн Л.Лувсандамдин, Дархан сумын иргэн Д.Цэцэнхүү нарыг шагналаа.

12669930_511901412313330_1668592509_o

Энэ жилээс эхлэн “Улсын сайн малчин” болсон малчны гэргийг мөн тус цол тэмдгээр шагнадаг болсон байна. Мөн улсын хэмжээнд Тэргүүний фермерийг анх удаа шалгаруулсан бөгөөд манай аймгийн Орхон сумын “Эрдэнэт зөгий хоршоо” Улсын тэргүүний фермер болсон онцлогтой жил боллоо.

Зөгийчин Д.Оюунчимэг  нь Орхон сумын Зөгийчдийн холбоог мөн байгуулалцаж тус холбоо нь өдгөө 120 гишүүнтэйгээр 1200 гаруй бүл зөгий үржүүлж, чацарганы мод тариалдаг байна. Иймд тус суманд зөгийн аж ахуйг хөгжүүлэх өргөн боломж байгаа төдийгүй зах зээлд зөгийн бал, чацаргана, чацарганы тос, нарийн ногоог нийлүүлэх цаашлаад олон улсад гаргах боломж байгаа юм.

Ирэх 3 дугаар сард болох “ДАРХАНЫ ХӨГЖИЛ – ОЛОН УЛСЫН БИЗНЕС ФОРУМ” 2016 арга хэмжээнд малчид, тариаланч, фермерийн аж ахуй эрхлэгч нарт чиглэгдсэн төслүүдийг танилцуулж, гадны хөрөнгө оруулалтыг татахаар төлөвлөж байгаа тухай Дархан-Уул аймгийн Засаг дарга А.Энхболд бидэнд ярьлаа.

Санал болгох мэдээ

Увс:“Улбар шар” түвшинд шилжүүлсэн хугацааг сунгалаа

Коронавируст /Ковид-19/-ын цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх зорилгоор Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж Төрийн болон …