Өнөөдрийн зурхай /2016.02.11/

zurhai

Өнөөдөр аргын тооллын 2016 оны Хоёрдугаар сарын 11. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII  жарны “Галзууруулагч” хэмээгч Гал бич жилийн Хаврын тэргүүн Бар сарын Билгийн тооллын шинийн 3. Бархасвадь гараг. Могойг хүлэгч одтой, 2 хар мэнгэтэй харагчин гахай өдөр. Өдрийн барилдлага: Үл зохилдох. Шүтэн барилдлага: Нэр өнгө. Өдрийн наран 7 цаг 56 минутад мандан, 17 цаг 57 минутад жаргана.

Тухайн өдөр туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба хараал, жатхыг буцаах, нялхасын хурим хийх, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар ухах, худаг гаргах, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малтай баялаг төгс болно хэмээжээ.


* * *Өрнийн зурхай * * *


Хонь (3/21-4/19)

Энэ ордныхны гэр бүлийн уур амьсгал хэвийн байдалд орно. Гэр бүлийн асуудал хурдан шийдэгдэнэ. Үйл явдлаа битгий түргэсгээрэй бүх юм аяндаа бүтнэ. Таны сэргэлэн цовоо ухаантай байдал чинь таныг санхүүгийн байдлаас гаргана. Та хүлээцтэй тэвчээртэй байгаарай. Гадаад байдалдаа бүх анхаарлаа хандуул. Таны гэр бүл дэх найрсаг харьцаанд бусад хүмүүс атаархана.


Үхэр (4/20-5/20)

Хэдийгээр бүх зүйл танаас шалтгаалахгүй ч өнөөдөр туйлын анхаарал болгоомжтой байхыг од эрхэс танд зөвлөж байна. Эмэгтэй энэ ордныхон ээлжит шохоорхолдоо цэг тавихад сэтгэл зүйн бэлтгэлтэй байхад илүүдэхгүй. Харин эрэгтэй энэ ордныхон хайртай хүндээ өгөөмөр, энэрэнгүй сэтгэл гарга. Та өнөөдөр чадах чинээгээрээ хайртай хүнээ уучлахыг хичээгээрэй. Таны өгөөмөр зан удахгүй сайн зүйлд хүргэнэ гэдэгт итгээрэй.


Хамтатгах (5/21-6/21)

Таны оюун санааны болон материаллаг сонирхол өндөр байна. Өөрийн өмнө томоохон зорилтууд тавина. Жишээ нь, бичсэн номоо хэвлүүлэх эсвэл зуслангийн байшинтай болох гэх мэт. Юу хүсэж байгаа зорилгоо тодорхойл. Тэгвэл та чин сэтгэлээсээ тууштай шаргуу ажиллах болно. Өнөөдөр өөртөө итгэлтэй энэ ордныхонд л амжилт ирэх болно. Энэ ордныхны уужуу ухаан, даруу байдал нь тэдний нэр хүндийг өсгөх, материаллаг байдлыг сайжруулах болон ойр дотнынхны харьцааг бэхжүүлнэ.


 Мэлхий  (6/22-7/22)   

Шийдэмгий эр зоригтой, зорилгодоо хүрэх тэмүүлэлтэй байх өдөр. Чухал баримт бичигт гарын үсэг зурах, гэрээ хэлэлцээр байгуулахад тохиромжтой. Шинэ төлөвлөгөө зохиох хэрэгжүүлэх ажилдаа шууд ор. Ажилд хэрэггүй жижиг сажиг зүйлсээр бүү оролдож эрч хүчээ үр.


Арслан (7/23-8/22)   

Од эрхсийн байрлал олон чадваруудаа нээн илрүүлэх боломж олгож байна.Үр дүнд нь амьдралын бүхий л салбарт амжилт олж мөнгө төгрөгөөр тасрахгүй хангалуун байж магадгүй. Амжилтад хүрэхийн тулд тавьсан зорилготой, хувийн сэтгэлийн тэнхээтэй байх хэрэгтэй. Өөрийнхөө зөн совинд итгэх өдөр. Хэн нэгний үгэнд итгэж гэрээ хийх хэрэггүй. Анхаарал болгоомжтой бай. Үнэнч хайр тань таныг ойлгох болно.


Охин (8/23-9/22)   

Ажил гэр оронд бүх зүйл таатай байна. Өнөөдөр таны хийх ажлыг одод гэгээн замд оруулсан бөгөөд энэ боломжийг алдалгүйгээр ашиглах хэрэгтэй. Танд атаархагчдын хов жив, цуу ярианаас болгоомжил. Дарга удирдлагын зүгээс шүүмжлэл ирнэ. Иймээс энэ өдөр маш тэвчээртэй байж, биеэ барь. Чухал ажилдаа анхаарлаа хандуулж, бусдыг хойш тавь. Огцом түргэн аашилбал шал дэмий хэрүүлд татагдан орох аюултай. Түүний оронд үзвэр үзэхийг санал болгож байна.


Жинлүүр (9/23-10/22)   

Хамтрагч нь энэ ордныхонд их дарамт болж байгаа мэт сэтгэгдэл төрнө. Харин энэ нь таны сайн сайхны тулд тэдний хийж буй үйлдэл байна. Өнөөдөр таныг сугалаа юм уу мөрийтэй тоглоомд аз түшихгүй бөгөөд үүний оронд уран зургийн галерейд очихыг зөвлөж байна. Ганц бие хүмүүс болзоонд явах болно. Од гариг ёс журмыг хатуу баримталж, хуурмаг сүсэг бишрэлт бүү авт. Хүйтэн хөндий харьцаа, хаагдмал байх нь энэ ордны эрчүүдийн хувийн амьдралд таагүй зүйлс авчирна.


Хилэнц (10/23-11/21)   

Алдсан бүхнээ эргүүлж авахад таатай өдөр. Ямар ч тохиолдолд том хэмжээний хөрөнгө оруулалт хийх буюу их үнэтэй, тансаг бараа худалдаж авах хэрэггүй. Учир нь гараг эрхсийн таагүй байрлалын улмаас өнөөдөр санхүүгийн алдагдал, том гарз хохирол учрах магадлал өндөр байна гэж одод сэрэмжлүүлж байна. Эрч хүч өөртөө итгэх таны итгэл жижиг том амжилтуудад хүргэнэ. Материаллаг амьдралд гэнэтийн эсрэг өөрчлөлт гарч болзошгүй. Үдээс хойш хүүхдэдээ эсвэл хайртдаа гэнэтийн бэлэг барихад таатай.


Нум (11/22-12/21)

Алдсан бүхнээ эргүүлж авахад таатай өдөр. Ямар ч тохиолдолд том хэмжээний хөрөнгө оруулалт хийх буюу их үнэтэй, тансаг бараа худалдаж авах хэрэггүй. Учир нь гараг эрхсийн таагүй байрлалын улмаас өнөөдөр санхүүгийн алдагдал, том гарз хохирол учрах магадлал өндөр байна гэж одод сэрэмжлүүлж байна. Эрч хүч өөртөө итгэх таны итгэл жижиг том амжилтуудад хүргэнэ. Материаллаг амьдралд гэнэтийн эсрэг өөрчлөлт гарч болзошгүй. Үдээс хойш хүүхдэдээ эсвэл хайртдаа гэнэтийн бэлэг барихад таатай.


Матар (12/22-1/19)   

Таагүй өдөр. Олонх нь муу чанараа олонд харуулна. Тэд болж буй үйл явдлыг биеэ хэт тоосон, тэвчээргүй байдлаар хүлээн авна. Энэ өдрийн ийм хандлагыг сөрөн зогсож ямар тохиолдолд жинхэнэ цэцэн мэргэн ухаалаг байдлаа харуул. Үүнээс ирэх сарын таны сайн сайхан байдал хамаарна. Сарын эхээр жолооны ард болгоомжтой бай.


Хумх (1/20-2/18)   

Энэ өдөр танаас хүчээ төвлөрүүлэх, багаар ажиллах чадвараа бусдад харуулах, эрүүл мэнддээ анхаарал тавих хэрэгтэйг сануулж байна. Хувиа хичээх үзэл гаргаж болохгүй. Муу санаатны хорлолоор чадуулах эсвэл эсрэг хүйстэнтэйгээ харьцахдаа гомдож болно. Одууд нь тэсвэр тэвчээртэй байж өөрийгөө захирахыг зөвлөж байна. Урьд шөнө зүүд зүүдэлбэл сарын дараа биелэх зөнтэй. Өөрийн тусгаар байдлын нэг хэсгийг дотны хүмүүстээ өгснөөр та юу ч алдахгүй. Харин ч олон зүйлийг олж авах болно.


Загас (2/19-3/20)

Удаан хугацаанд мөрдөгдөх гэрээ хэлэлцээр байгуулах, чухал бичиг баримтын эхийг бэлдэх, шүүхэд зарга мэдүүлэх зэрэгт өлзийтэй сайн байна. Харин хадамд гарах, шүд янзлуулах, ан амьтан муулах зэргийг тэвчих хэрэгтэй. Танд хийж амжаагүй асуудлаа дуусгах боломж гарч ирэх бөгөөд таны бүтээлч чадвар дээд цэгтээ хүрсэн байгаа тул энэ боломжийг бүү алдаарай. Гэр бүл болох, хайртай хүнтэйгээ болзоход энэ өдөр нэн тааламжтай.

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …